Шууд

МУГТ С.Батцэцэгийн нэрэмжит кабинет байгуулагдлаа

2016-11-14 09:58:28

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын мэргэжлийн спортын дунд сургуульд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин С.Батцэцэгийн нэрэмжит кабинетын нээлт боллоо.

Нээлтэд БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын Төрийн удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр болон “Алдар” спорт хорооны дарга, Монгол улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Ням, Улсын аварга Ч.Санжаадамба, гарьд Д.Рагчаа нар оролцжээ. Тус кабинетэд гавьяат тамирчин С.Батцэцэгийн олимп, тив, дэлхийн дэвжээнд үзүүлсэн амжилтын торгон агшинг харуулсан гэрэл зургуудыг байршуулсан байна. Мөн тус аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнууд ая дуугаа өргөн оролцжээ.


МУГТ С.Батцэцэгийн нэрэмжит кабинет байгуулагдлаа  
Үзсэн: 352 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй