Шууд Chart

Бодол уншигчийг ирэх оны дундуур худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна

2016-11-16 11:07:02

Тайванийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Лю-Хун хүний бодол уншигч төхөөрөмж зохион бүтээснээ танилцуулж байна. Уг төхөөрөмжийн ажиллах гол зарчим нь тархи ажиллаж байх үед, түүний ямар нэгэн өөрчлөлтийг долгионоор дамжуулан мэдээллийг цуглуулна.

Цуглуулсан мэдээллээ боловсруулан электрон хэлхээний мэдээлэл болгон гаргаж ирнэ. Электрон хэлхээний мэдээллийг компьютерт оруулан хиймэл оюун ухааны нэгжээр тооцох замаар бодол уншина. Энгийнээр тайлбарлавал, тархинд ирж байгаа мэдээллийг хиймэл оюун ухаан болгон шилжүүлж, компьютерт оруулан тооцоолох замаар тухайн хүний хэлэх гэсэн санааг мэдэж болох юм.

Лю-Хун профессор энэхүү төхөөрөмжөө өнгөрсөн жилээс хойш туршиж байгаа бөгөөд туршилт ч маш амжилттай болж байгаа талаар хэлж байна. Бодол уншигч бол энгийн хүнд бус, ярьж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон хэвтэрт байгаа хүмүүст өөрийн хэлэх гэсэн үгийг дамжуулж хэлэх боломж олгосон бүтээгдэхүүн юм.

Тоом Чен гэх өвчтөн тархины хажуугийн зөөлөн эдийн хатуурал гэсэн оноштой, өвчин аажмаар мэдрэлийн системд нөлөөлж, тэрбээр хүмүүстэй харилцах чадваргүй болсон байна. Чений эхнэр энэхүү төхөөрөмжийг нөхөртөө туршиж үзжээ. Ченд түүний тархины долгион дамжуулах электрод бүхий малгай өмсүүлнэ. Энэ нь түүнийг маш энгийнээр тийм эсвэл үгүй гэх энгийн шийдвэрийг дамжуулах боломж олгодог байна. 

Өөрөөр хэлбэл, хүн асуулт асууна. Тэр асуултад тийм эсвэл үгүй гэж хариулна гэсэн үг. Энэ нь тухайн өвчтөний биеийн байдал болоод өөр бусад чухал шаардлагатай мэдээллийг авахад өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Үнийн хувьд боломжийн хямд учраас хүссэн хэн боловч уг бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх боломжтой юм. Бодол уншигчийг ирэх оны дундуур худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Бодол уншигчийг ирэх оны дундуур худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна   
Үзсэн: 727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй