Шууд Chart

Германы барилга байгууламжийн талаар мэдээлэл өгөх гар утасны аппликейшн зохион бүтээжээ

2016-11-16 12:22:03

Уолтер Гропиус бол Германы төдийгүй XX зууны шилдэг модернист архитекторч байсан юм. Түүнчлэн Германы "Баухаус" урлагийн сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Харин тус сургууль өөрийн сургуулийн үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэсэн "Гропиус" хэмээх гар утасны аппликейшн зохион бүтээжээ.

Энэхүү аппликейшн нь Уолтер Гропиусын архитекторыг нь зохиож хийсэн барилгуудаас гадна Берлины барилга байгууламжийн ч мэдээллийг агуулсан байх юм. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжийн талаарх мэдээлэл өгөх хөтөч бүхий аппликейшн юм.

Та Берлинд очоод нэг барилгын зургийг авч аппликейшнд оруулахад танд тухайн барилгын талаарх түүх зэрэг хэрэгцээтэй мэдээллийг өгөхөөс гадна таны байршлыг ч мөн тодорхойлж өгөх юм. Зохион бүтээгчдийн зүгээс энэхүү аппликейшн нь мэдээллийн хөтөч болохоос гадна хамгийн гол нь шинэ залуу үеийг урлагт дуртай болох үүдийг нээх, түүхээ  мэддэг байгаасай гэсэн үүднээс хийсэн гэдгийг хэлж байгаа юм.

Одоогоор уг аппликейшнийг зөвхөн Германд ашиглах боломжтой боловч англи хэл дээрх хувилбар хийгдэж байна.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Германы барилга байгууламжийн талаар мэдээлэл өгөх гар утасны аппликейшн зохион бүтээжээ   
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй