Шууд Chart

Ангела Меркелийг канцлерын төлөө 4 дэх удаагаа өрсөлдөнө гэж хэвлэлүүд мэдээлж байна

2016-11-16 13:01:57

Ангела  Меркелийг  Германы  канцлерын  албан  тушаалд дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр төлөвлөж  байгаа  тухай  олон улсын хэвлэлүүд мэдээлж  байна. 

Тодруулбал, "Си Эн Эн" Бундестагийн гадаад хэргийн асуудал эрхэлсэн хорооны дарга  Норберт  Реттгений  мэдээллээс иш татан  ийнхүү мэдээллээ. Реттген нь канцлер  Меркелийн  тэргүүлдэг  Христийн ардчилсан холбоо  намын  гишүүн  юм.  Германы  канцлерыг   ирэх  оны  намар болох  Бундестагийн сонгуулийн үр дүнгээр тодруулдаг. Реттгений мэдэгдсэнээр  хатагтай Меркель  дэлхий  дээрх Барууны  орнуудын үүрэг  оролцоог  нэмэгдүүлэх  шаардлагатай  байгаа учир сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх шийдвэр  гаргасан  байна.

Түүгээр ч зогсохгүй канцлерын албан  тушаалын  төлөө  өрсөлдөх гэж байгааг Реттген мэдээлжээ.  Германы канцлер  энэ шийдвэрийг нь АНУ-ын  Ерөнхийлөгчөөр сонгогдоод  байгаа  Дональд Трамп дэмжинэ гэж найдаж байгаа бололтой байна.

Одоогоор энэ мэдээллийг Холбооны бүгд найрамдах Герман улсын Засгийн газар  баталж, эсвэл няцаагаагүй байна. Сэтгүүлчдийн  энэ  талаарх асуултад Христийн ардчилсан холбоо намын хэвлэлийн төлөөлөгчдөд ханд гэж Засгийн газрын албаныхан зөвлөж буй юм байна.

Ангела Меркель  Христийн ардчилсан холбоо, Христийн  социал  холбооны  эвслийг  тэргүүлж 2005, 2009, 2013 оны Бундестагийн сонгуульд оролцож  ялалт байгуулж, улмаар Засгийн газрыг тэргүүлж байсан юм.  

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Ангела Меркелийг канцлерын төлөө 4 дэх удаагаа өрсөлдөнө гэж хэвлэлүүд мэдээлж байна   
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй