Шууд Chart

Лондон хотод Диана гүнжийн дурсгалд зориулсан шинэ үзэсгэлэн гарна

2016-11-16 13:17:44

Диана гүнжийн  загвар, хэв маягийг  харуулсан шинэ үзэсгэлэнг  Их Британий нийслэл  хотод нээхээр  бэлтгэл ажлыг нь хангаж  байгаа  тухай  Кенсингтоны   ордноос  мэдээллээ.

"Диана бас түүний загварын түүх" нэртэй энэ үзэсгэлэнг ирэх оны хоёрдугаар сард нээхээр төлөвлөж буй аж. Энэхүү үзэсгэлэнг  сонирхогчид  Диана гүнжийн  загвар,  хэв  маягийн өөрчлөлттэй танилцаж, 1980-1990 оны хооронд түүний өмсөж байсан  алдартай даашинз,  хослолуудыг үзэх боломжтой  юм байна. 

Олон нийтийн  сонирхлыг  татах  гол  үзмэр нь   Виктор Эдэлштэйны  даашинз  байх болов уу гэж шинжээчид тэмдэглэж  байна. Диана гүнж  1985 онд  энэ даашинзтайгаа байхдаа  Холливудын алдарт жүжигчин  Жон Травольттой бүжиглэж  байсан юм байна.  Энэ  үзэсгэлэн  бол  сүүлийн  10  жилд   зөвхөн  Дианад  зориулагдсан  анхны  үзэсгэлэн болох аж.

Үзэсгэлэнгийн тайлбарлагч  Элери  Линны  ярьж байгаагаар гүнжийн  загварын сонголт бүрийг нарийн  судалж  үзсэн  бөгөөд  үзэсгэлэнд  тавигдсан даашинзууд болон  албаны,  энгийн  хувцаснууд нь  Диана гүнж  ордны дүрэм журмыг маш богино хугацаанд сурч  авсны илэрхийлэл  болно гэж ярьжээ.

Лондон дахь үзэсгэлэнд тавигдах даашинз, хувцаснуудыг дэлхийн өнцөг  булан бүрийн хувийн цуглуулагчдаас авчирч буй юм байна.  

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Лондон хотод Диана гүнжийн дурсгалд зориулсан шинэ үзэсгэлэн гарна   
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй