Шууд Chart

АНУ-ын тэргүүн хатагтайн талаар таагүй тайлбар бичсэн хотын захирагч огцорчээ

2016-11-16 14:55:17

АНУ-ын Баруун Виржини мужийн Клей хотын захирагч Беверли Уэйлинг тэргүүн хатагтайн тухай  таагүй тайлбар олон нийтийн сүлжээнд бичсэнээсээ болж албан тушаалаасаа огцроход хүрсэн байна. 

"Ассошэйтэд пресс" агентлагаас мэдээлж байгаагаар Клей хотын зөвлөл захирагчийн албан тушаалаасаа огцрох хүсэлтийг хүлээн авч ёсоор нь болгосон байна. Хотын зөвлөлийнхөн аль болох хурдан Уэйлингийг орлох хүнийг  олно  гэдэгт  найдаж  буй юм байна. 

Хотын  захирагч  асан Уэйлингийн бүрэн  эрхийн  хугацаа гурван жилийн дараа дуусах ёстой байсан. Хотын  зөвлөлийн  гишүүд  манай нийгэм арьс  өнгөөр  ялгаварлан  гадуурхагчийг тэвчих ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлцгээж байлаа.  

Орон нутгийн  ашгийн бус байгууллага  болох  Клэй  Коунти  Девелопментийн тэргүүн Памела  Тэйлор  Дональ Трампыг  Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа одоогийн тэргүүн хатагтайг,  ирээдүйн тэргүүн хатагтайтай харьцуулсан  мэдээлэл  оруулснаас болж  хотын захирагч  огцрох өргөдлөө гаргатал  шуугиан   дэгдсэн  юм байна.

Харин  энэ  мэдээллийн дор  Уэйлинг сэтгэгдлээ  үлдээхдээ тэргүүн хатагтай  Мишель Обамаг  арьс  өнгөөр цоллож,  дорд  үзсэн  байна.  Үүний дараа  олон нийт  Уэйлингийг  төдийгүй  Пальмерийг ч арьс  өнгөөр ялгаварлалаа гэж буруутгасан сэтгэгдлүүдээрээ булж  орхисон байна. Түүгээр ч зогсохгүй  албан  тушаалаас нь огцруулахыг шаардаж  эхэлжээ. 

Тиймээс Тэйлор нь амралтаа авах ажлаа түр орхисон бол  Уэйллинг  олон нийтээс уучлал гуйн,  албан  тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан байна.   

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

АНУ-ын тэргүүн хатагтайн талаар таагүй тайлбар бичсэн хотын захирагч огцорчээ   
Үзсэн: 1928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [90.180.37.xxx] 2016-11-16 17:28
uneng helee biz

Бидэнтэй нэгдээрэй