Шууд

Д.Нямгэрэл

Гадаад мэдээний орчуулагч 


Улс орнуудын Ерөнхийлөгчийн ордон

2016-11-20 13:54:22

1. АНУ, Вашингтон, Цагаан Ордон

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны санаачилгаар Ирландын архитекторч Жеймс Хобан “Цагаан Ордон”-ы зураг төслийг боловсруулж байжээ. Гэхдээ “Цагаан  Ордон”-ы анхны эзэн нь Ерөнхийлөгч Жон Адамс байсан юм.


2. АНЭУ, Абу Даби

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Ерөнхийлөгчийн ордон хамгийн өндөр өртгөөр бүтсэн ордонд тооцогддог. Нийт 490 сая америк долларыг Ерөнхийлөгчийн ордон барих төсөлд зарцуулжээ.


3. Бүгд Найрамдах Аргентин улс, Буэнос Айрес, Каса Росада

“Ягаан өргөө” нэрээр алдартай энэхүү ордны суурь 1873 онд тавигдаж байсан түүхтэй. Одоо Аргентины Ерөнхийлөгчийн ажлын өргөөний зориулалтаар ашиглагдаж байна.


4. Бүгд Найрамдах Гана улс, Аккра, Флагстафф хаус

Гана улсын Ерөнхийлөгчийн ордон 2008 онд ашиглалтад орсон. Энэхүү өргөөг босгоход 45-50 сая америк доллар зарцуулсан бөгөөд үүнээс 30 сая америк долларыг Энэтхэгийн Засгийн газраас зээлсэн байна.


5. Бүгд Найрамдах Итали улс, Ром, Квиринал Ордон

1583 онд Ромын Хамба, 13-р Грегорийн амьдрах сууцны зориулалтаар тус ордонг босгосон бөгөөд дэлхийн 6 дахь том ордонд тооцогддог ажээ.


6. Бүгд Найрамдах Казахстан улс, Астана, Акордо Ордон

Казахстаны Ерөнхийлөгчийн ажлын өргөөг 2004 онд барьж дуусгасан бөгөөд зөвхөн ажил хэргийн зориулалтаар ашигладаг байна.


7. Бүгд Найрамдах Камерун улс, Яунде, Эв Нэгдлийн Ордон

Камерун улсын Ерөнхийлөгчийн ордонг 1982 онд барьсан бөгөөд тус улсын 2 дахь Ерөнхийлөгч Пол Бийя одоог хүртэл энэ ордны цорын ганц эзэн байсаар ирсэн юм.


8. Бүгд Найрамдах Португали улс, Лисабон, Белем Ордон

Уг ордныг 1726-1754 онд барьсан бөгөөд Ерөнхийлөгчийн ордон гэхээс илүү өргөөний нэг хэсэг болох Ерөнхийлөгчийн музей, уран зургийн галерейн танхимаараа алдартай.


9. БНСУ, Сөүл, Хөх Ордон

Жусон улсын эзэн хааны цэцэрлэгийн суурин дээр баригдсан тус ордон 1991 онд ашиглалтад орж, өдгөө 6 дахь Ерөнхийлөгчөө хүлээн аваад байна.


10. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Ханой, Ерөнхийлөгчийн Ордон

Вьетнамын өнөөгийн Ерөнхийлөгчийн ордонг анх 1900 онд Францын Ерөнхий захирагчийн байрлах өргөө болгон барьжээ. Харин Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам улсын Ерөнхийлөгч Хо Ши Мин энэ өргөөг хэт тансаг, капитализмийн илэрхийлэл гэж үзэн, энд амьдрахаас татгалзаж, ордны арын үйлчилгээний ажилтнуудын сууцанд амьдарч байсан түүхтэй. Тэрээр гадны зочид төлөөлөгчдийг энэ ордонд хүлээн авч уулздаг байжээ.


11. Бүгд Найрамдах Тажикстан улс, Душанбе, Нэгдлийн Ордон


12. Бүгд Найрамдах Чех улс, Прага Харш

 Дэлхийн хамгийн эртний цайз гэгддэг Прага Харш бол Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө юм. 9-р зууны үед баригдсан энэ ордонд Богеми, Ариун Ромын Эзэнт Гүрний хаадаас эхлээд Чехословакийн Ерөнхийлөгч нар амьдарч байсан түүхтэй.


13. Бүгд Найрамдах Франц улс, Парис, Елисейн Ордон

Ордны анхны загварыг 1722 онд барьж дуусгасан бөгөөд 1848 оноос Ерөнхийлөгчийн ордны зориулалтаар ашиглах болсон байна.


14. Бүгд Найрамдах Энэтхэг улс, Нью Дели, Раштрапати Бхаван

Энэ ордонг Энэтхэг дэх Британийн Ерөнхий захирагч нарын амьдрах өргөөний зориулалтаар анх 1912 онд барьж эхэлсэн бөгөөд ашиглалтад ороход 17 жил шаарджээ.


15. ОХУ, Москва, Агуу Кремлийн Ордон

1837-1849 онд баригдсан Кремлийн Ордонд Оросын эзэнт гүрний хаад, вангууд амьдарч байсан түүхтэй.


16. Тайвань, Тайбэй, Ерөнхийлөгчийн ажлын өргөө

1895-1945 онд энэ ордонд Тайванийн Ерөнхий Захирагчаар ажиллаж байсан Япон язгууртнууд амьдарч байсан бөгөөд 1950 оноос эхлэн Тайванийн Ерөнхийлөгчийн ажлын өргөө болсон ажээ.


17. Туркменистан улс, Ашхабад, Огузхан Ордон

Туркменистаны анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязовын зарлигаар 1997 онд энэ ордонг барьсан бөгөөд 2011 онд 250 сая америк долларын өртгөөр шинэчлэн барьжээ.


18. ХБНГУ, Берлин, Белевю Ордон

Герман дахь анхны неоклассик барилга гэгддэг тус ордонг 1786 онд барьсан бөгөөд 1994 оноос хойш ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн ажлын өргөө болгосон байна.


19. Холбооны Бүгд Найрамдах Бразил улс, Бразилиа, Планалту Ордон

Энэ ордны анхны загвар 1960 онд ашиглалтад орж байсан. Ерөнхийлөгчийн ордонг 2010 онд шинэчлэн барьсан бөгөөд энэ загварыг дэлхийн Ерөнхийлөгч нарын өргөөнөөс хамгийн орчин үеийн шийдэлтэй ордон гэж үздэг юм байна.

Нийтэлсэн: Д.Нямгэрэл

Улс орнуудын Ерөнхийлөгчийн ордон  
Үзсэн: 1990 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
seattlaas [67.185.137.xxx] 2016-12-08 15:37
Aguu bish agua mun zarim ulsiig holboonii gej buruu bichsen ba ihenhiig ni bugd nairamdah uls gej buruu bichsen baina daa
Зочин [139.5.216.xxx] 2016-12-02 09:08
гоё юмаа
ankhaa [203.91.115.xxx] 2016-12-02 06:42
goy ym bna tayarlalaa.ordniih ni nernii itgiig bichvel goy ym bna
Зочин [203.91.115.xxx] 2016-12-02 06:42
goy medee bna.ordniih ni nernii utgiig bichvel goy bolov uu?
Г.Өсөхбаяр [202.70.34.xxx] 2016-11-28 23:01
Сайхан мэдээ оруулжээ, баярлалаа Нямгэрэлээ, ажилд нь амжилт хүсье. Өшөө илүү сайхан зурган мэдээлэл оруулаарай.
zochin [182.160.38.xxx] 2016-11-25 13:06
saihan medeelel baina. bayarlalaa

Бидэнтэй нэгдээрэй