Шууд

Ерөн жилийн түүхтэй нэн загварлаг Дукати

2016-11-30 10:00:44

Италийн төдийгүй дэлхийн алдарт мотоцикл үйлдвэрлэгч Дукати компанийн 90 жилийн ой тохиож байна. Инженерийн төгс шийдэл, Итали загварын гоёмсгийг хослуулсан бүтээсэн "2 дугуйт" нь Дукати компанийг дэлхийн хэмжээний томоохон компанийн болоход хамгийн ихээр нөлөөлсөн байдаг. Дукати 1926 онд байгуулагдсан цагаасаа эхлэн 20 жилийн турш зөвхөн радиогийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэдэг байв. Харин 1946 оноос эхлэн мотоцикл үйлдвэрлэлийн салбар луу эргэлт буцалтгүй орсноор Дукатигийн дэлхийд танигдах эхлэл болсон гэж хэлж болно.

Удалгүй 1950-аад оны дунд үеэс мотоциклын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ нэрд гарч эхлэв. Цаашдаа Дукати зөвхөн тоног төхөөрөмж биш, мотоцикл үйлдвэрлэж, дэлхийн алдартай брэнд болтлоо хөгжжээ. Одоогийн байдлаар тус үйлдвэр 1200 гаруй ажилтан албан хаагчтай, жилд дунджаар 54 мянга орчим мотоцикл үйлдвэрлэж, дэлхийн зах зээл дээр борлуулдаг байна. Өнгөрөгч 7 дугаар сард Дукати 90 жилийн ойгоо тохиолдуулан өөрийн 80 мянган хөгжөөн дэмжигчдийг хамарсан өдөрлөг зохион байгуулсан байна.

Өдөрлөгийн үеэр, мотоциклын уралдаан ч явагджээ. Түүнчлэн ойн хүрээнд өөрсдийн видео тоглоомоо хийснээ олон нийтэд танилцуулсан байна. Тэд уг тоглоомдоо өөрсдийн хамгийн алдартай 39 шилдэг мотоциклын загваруудаа оруулжээ.































Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

Ерөн жилийн түүхтэй нэн загварлаг Дукати  
Үзсэн: 495 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй