Шууд Chart

Шилдгийн шилдгийн шилдгийн... “шилдэг”

2016-12-13 15:07:07

Шилдэг оноо үдэж, өөр нэг шилдэг шинэ оныг угтах шилдгийг тодруулах шилдэг ёслолд шилдгүүд цуглав. Шилдгүүдийн шилдэг ширээн дээр шилдэг сархад байх бөгөөд шилдгүүд шилдэг хундаганд шилдгүүдээр сүн түшүүлэн шилдэг аргаар хүртэх аж. Шилдгүүдийн шилдэг ёслол шилдэг үедээ орж, шилдгүүдээ шилдгээр тодруулах шилдэг цаг ирэв. Шилдгүүдийн номинацид шалгарсан шилдгүүдийг шилдэг шүүгч нар шилдэг шалгаруулалтаар шалгаруулах агаад шилдгийн цомын дор шилдэг өргөмжлөл дагалдууллаа. Шилдэг эрхэм “Шилдгийн шилдгийн шилдгийн...” гэх мэтээр шилдгүүдийн дарааллыг шилдгээр уншиж эхлэхтэй зэрэгцэн шилдгүүд ээлж дараалан шилдгийн шагналаа шилдэг улстөрчөөс шилдгээр гардах аж.

Шилдгээр энэ, шилдгийн шилдгээр тэр, шилдгийн шилдгийн шилдгийн хэмээн бүгд шилдгээр шалгарчихлаа. Шилдгүүдийн  энэ удаагийн шилдэг ёслолд хоёр шилдэг байгууллага оролцсон бөгөөд нийт гурван шилдэг шалгарснаар шилдгүүдийн үргэлжлүүлэн сөгнөж эхэлсэн юм. Шилдгээр согтсон шилдгүүд шилдгийн шилдгээрээ шилдэг уугчаа тодруулав. 100 чавганц уралдахад нэг нь түрүүлдгийн жишгээр шилэгдмэл хоёр шилдэг уралдахад нэг нь түрүүлдгийн зарчим энэ бөлгөө. Шилэн дуулгахад, шилдгийн шилдэг бус энгийн шилдэг холбоод “Гран при” нэрээр шилдгүүдийн шилдэг ёслолыг хуулбарлан хийж байгаа сурагтай.

“Гран при” хэмээх нь импортын гаралтай нэршил бөгөөд махчилбал, “шилдгийн шилдгийн шилдгийн... шилдэг” гэх утга илэрхийлэх болжээ.   
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Шилдгийн шилдгийн шилдгийн... “шилдэг”  
Үзсэн: 1658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.0.xxx] 2016-12-14 00:27
hehe
Зочин [182.160.0.xxx] 2016-12-13 23:07
arai ugui bailgu?????????????

Бидэнтэй нэгдээрэй