Шууд Chart

Монголын хамгийн том нарны станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ

2016-12-19 11:12:58

Дархан хотод "Солар Повер Интернешнл компани” Японы "Sharp” корпорац, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10 МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгаад байна. Энэ цахилгаан станц 10 МВт-ын хүчин чадалтай, жилд 15.2 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлнэ гэдэг урьдчилсан тооцоо гаргасан байна.

Энэ станцад Япон улсын "Sharp” корпорацийн өндөр үзүүлэлттэй 32274 ширхэг нарны зай суурилуулж, хамгийн сүүлийн үеийн технологи, ноу-хоу, туршлагыг ашиглаж, нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглол зэрэг бусад тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын СМА компани болон Швед улсын АВВ компаниас нийлүүлжээ. Монголын хамгийн анхны мега нарны станц туршилтын журмаар ажиллан, үйлдвэрлэсэн цахилгаанаа анх удаа Төвийн эрчим хүчний системд нийлүүлэх ёслолын ажиллагаанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун, Үнэ тарифын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ болон бусад мэргэжилтнүүд оролцжээ.

Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Монгол Улсын нарны анхны мега станцын үйл ажиллагааг эхлүүлж, эрчим хүчний хөгжлийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж байгаадаа баяртай байна. Манай орон нарны эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөц баялагт тулгуурлан дотоод, гадаадын мэргэжлийн олон байгууллагууд нарны цахилгаан станц байгуулахаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байна. Нарны анхны станц хэр найдвартай, үр ашигтай ажиллахаас цаашид хэрэгжих олон төслийн хувь заяа хамаарна” гэлээ. Ийнхүү Монголын нар мөнгө болох эхлэл Дархан-Уул аймагт тавигдаж, нарны анхны том станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ.

 

 


Монголын хамгийн том нарны станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ  
Үзсэн: 15844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
adilkhishig [203.91.115.xxx] 2016-12-20 17:25
sergeegdexeer togsson zaluust maani ajillaad amidraad baix tom bolomj neegdej dee saixaan saixan
oyutan [182.160.1.xxx] 2016-12-20 10:56
Энэ мэдээ гэхэд хэтэрхий товч, дутмаг юмаа. Зүгээр л нэг ийм юм болоод өнгөрлөө гэхийн. Энэ дээрээ өөр бас судалгаа энэ тэр юм нэммээр байнаа. Уг нарны эрчим хүчийг ашигласан станц нь хэдий хэмжээний хүний хэрэгцээг хангах боломжтой зэргийг мэдээллэхгүй бол зүгээр ... сая.кв цахилгаанаар хангана гэхээр мэргэжлийн хүмүүсээс бусад хүмүүст ойлгогдохгүй байнаа. Мэдээгээ чанаржуулая, уншигчдаа бодмоор байна.
bolor [91.103.197.xxx] 2016-12-22 07:39
uursduu sain medku bolohoroo todorhoi medeelel bichihgui bgaa yum bishu, MNB hurtel iim dutu medeelel hurgeh gj
zochin [139.5.218.xxx] 2016-12-20 10:21
heregtei ym hiisen bhad demjeed baildaa. yun nam odoo tegj eliirhii boliochee
Зочин [103.26.193.xxx] 2016-12-19 22:42
АН-ын засгийн хийсэн ажлын үр дүн гарч байна даа энэ засагт ер нь хийж эхлүүлсэн ажил гэж байна уу байгуулагдаад аль хэдийн хагас жил боллоо. Баахан л хүн муулсан өр ширээр хүн айлгасан хүмүүс байх юм ажил хийж чадахгүй уймарсан мангаруудыг яах гэж сонгоод байдаг малнууд вэ
Зочин [182.160.34.xxx] 2016-12-20 08:47
Элийрээд бгаарай. АН идэж Монголыг самрахаас өөр юу ч хийгээгүй. Чи өөрийнхөө амьжиргааг 4 жилийн өмнөхтэй харьцуулаад үз. Авилгалч хулгайч л биш бол уруудсан байгаа. Нам чинь үх гэвэл чи үхүэх псдаа юу гүй юу.
Зочин [103.57.95.xxx] 2016-12-19 20:44
E.Tybshinchylyyn odoo myyr bagshin dyr ecgexee bolimoor uym abilgatai temtcex gazar baitcaagdaad baican. Iim amitan tor zacgin ajil xiigeed baixaar Ulc yaj xogjij shudarga ec yaj togtox be dee
Зочин [202.21.106.xxx] 2016-12-20 17:34
Chi tegeed ulsdaa yu hiij giiguulsiin. Gem buruutai ni togtoogdoogui bol huniig tegej gutgej bldv yum uu. Archaagui ataarhuu novdh bn daa chi muu
Haha [66.181.189.xxx] 2016-12-19 17:00
10 mega gar chiideng mega tusul ntr gej bitgii onigoot l do
Зочин [202.180.216.xxx] 2016-12-19 17:04
haa gazar iim sonin garuud baih umaa. neg ni sain um hiij bolohgui baina uu ataarhuu min? iim teneg setgedleer bish uildlere uuriihuu chadahiig haruul.
zochin [202.180.216.xxx] 2016-12-19 14:40
Enebish guyaid bayar hurgie mash mundag baina!
ehooli [103.10.21.xxx] 2016-12-19 14:33
saikhan medee! ashigtai l ajillah heregtei. bid sar bur heregleegui heregleegee Sergeegdeh erchim huch demjih tulbur gej tuldug. 10МВт hangaltguilde, tsaashdaa huchin chadlaa nemegduuleh l heregtei

Бидэнтэй нэгдээрэй