Шууд Chart

Орон орны шинэ жилийн сонин хачнаас...

2016-12-28 10:35:25

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиолддог байв. Мөн Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10 сард хуваан гуравдугаар сарын нэгнийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байв.

Харин МЭӨ 713 оноос цаг тооны хуанлид нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, тэмдэглэх болсон байна. Мөн шинэ жилийн баярын салшгүй нэгэн “баатар” бол өвлийн өвгөн. Монголчуудын хэлдгээр өвлийн өвгөн аав буюу Санта Клаусын домог дөрөвдүгээр зуунд Туркын Лусиа мужид төрсөн Николас Бизанти Анатоли хэмээх хүүгээс үүсэлтэй аж. Тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст бэлэг барьж цонхных нь завсар мөнгө хийж үлдээдэг байжээ. Харин шинэ жилийн гацуурыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний Германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлэг тэмдгээ болгодог байжээ. Улс орнуудын хувьд өөр өөрийн уламжлал, онцлогийг харуулан шинэ жилийн баярыг янз бүрээр тэмдэглэдэг.

Швейцарийн хөдөө нутагт хонх чимэглэл бүхий сүлд мод бүхий шинэ жилийн өвгөн гудамжаар явах нь бүгдэд сайн сайнхныг авчирдаг гэдэг. Тэд дуулж, бүжиглэж хүмүүст идээ ундаа, мөнгө бэлэглэнэ. 

Бээжинд шинэ жилийн баяраар галан луу бүжиглэнэ. Бөмбөр, таваг нүдэж ирж байгаа оны таагүй явдалуудыг зайлуулна. Энэ ёслол мөн л хавартай золгодог цагаан сарын шинийн 15-нд болно

Перуд бас шар айрагтай аяганд өндөгний шар хийгээд түүгээрээ ирж байгаа оны өнгө, төрх төлөвийг таамагладаг уламжлал бий. 

Нидерландын хойд нутгийнхан Умардын усанд шумбацгаана. Хойд Америкийн сэлэгчид ч бас л хүйтэн усанд шумбадаг. 


Харин Шотландад шинэ жилийн өмнөхөн Хогномай хэмээх галын наадам болно. Эрэг орчмын хотуудад болдог энэ баяраар гал асаасан сагсыг толгой дээгүүрээ дүүгүүрдэн эргүүлээд сүүлд нь далайд хаядаг. Нэг хэсэг нь үүнийгээ галтай сагс бол нар гээд энэ нь сайн сайхныг авчирдаг гэж тайлбарладаг бол нөгөө зарим нь  галаар хар муу санаа, муу муухайг арилгаж байгаа нь энэ гэж тайлбарладаг.

Япончууд шинэ жилийн эхний өдөр Канда бурхны сүмд очиж ирж байгаа оны ажил үйлс, бизнесээ амжилттай байхыг даатган залбирч мөргөл үйлддэг.

Нью-Йоркийн Таймс-Скверт шинэ жилээр өргөн зугаалга болж бөмбөлөг хөөргөдөг. Хамгийн анх 1907 оны шинэ жилээр бөмбөлөг хөөргөж байжээ. Тэгэхэд 1,5 метрийн диаметртэй, 25 ваттын 100 чийдэнг төмөр модооор хийсэн бөмбөлөгт бэхэлсэн нь 300 кг жин дарж байсан гэдэг. 

Вьетнамын иргэд шинэ жилийн гол хоол болох цагаан будааны хуушуур хийж байна. Энэ хоолонд цагаан будаа, гахайн мах, донг модны навч орно. 


Орон орны шинэ жилийн сонин хачнаас...  
Үзсэн: 817 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй