Шууд Chart

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга боллоо

2017-01-02 11:14:55

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга байхаар тогтоосон.

Энэхүү өөрчлөлтийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд ийнхүү 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэгдэж буй юм. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш өөрчлөлт ороогүй байсан билээ.

Б.Отгонбавуу


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга боллоо  
Үзсэн: 2095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [150.129.142.xxx] 2017-01-03 01:37
Дагаад татвар торгууль өсөхөөр яана даа

Бидэнтэй нэгдээрэй