Шууд Chart

Ж.Тагтаа

Сэтгүүлч, MNB.MN сайтын редактор


Өөр гараг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрүүлэх "Бүгийн цав"

2017-01-02 14:47:50

Өмнөговь аймгийн Бүгийн цавын хоолойд зочлох үед өөр гараг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрж, одоогоос 150 гаруй сая жилийн тэртээх амьдрал төсөөлөгддөг. Тэнд ертөнцийн гайхамшиг хэмээгдэх 50-80 тонн жинтэй, 20 шахам метр урт, 1.5-аас 30 метр жижиг болон аварга том үлэг гүрвэлүүдийн бүхэл саланги холилдож чулуужиж хоцорсон яс, дун хясаа зэрэг цэнгэг усны амьтдын чулуужсан яс, далайн ёроол байсныг илтгэх шавар хэрмэн цавуудыг үзсэнээр Монголын говь нутаг нь 200-100 сая жилийн тэртээ гадагшаа урсгалгүй цэнгэг усны ай сав газар байсныг мэдэх болно.

Энэ аварга амьтныг ертөнцийн гайхамшиг болохынх нь хувьд нэгэн баримт дурдъя. Дэлхийн аваргуудын тухай алдарт Гиннесийн номд, эдүгээ тодорхой мэдээгээр үзвэл дэлхийн хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед Монголын говьд амьдарч байсан теризинозавр хэмээх үлэг гүрвэл юм. Түүний сарвууны урт 91.4 см юм гэжээ.



Бүгийн цавын хоолой

Мөн Бүгийн цавийн хоолойгоос 1981 онд аварга биет махчин динозаврын бүтэн хэлхээ яс олдсон. Энэ олдвор нь Монголын говиос хоёр удаа олдсон тохиолдол байдаг. Үүний нэг нь буюу Бүгийн цаваас олдсон динозаврын бүтэн хэлхээ чулуужсан яс нь одоогоор Баянхонгор аймгийн "Байгалийн түүхийн музей"-д хадгалагдаж байна. Нөгөөх нь Өмнөговь аймгийн нутгаас олдсон одоогоор Улаанбаатар хот дахь "Байгалийн түүхийн музей"-д бий.

Эртний энэ аварга амьтад болон далайн амьтдын чулуужсан яс нь Бүгийн хоолой төдийгүй Шинэжинст сумын ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газруудаас олддог.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Өөр гараг ертөнцөд хөл тавьсан мэт сэтгэгдэл төрүүлэх "Бүгийн цав"   
Үзсэн: 2333 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
миний нутаг [103.9.90.xxx] 2017-01-02 15:35
Бүгийн цав гэдэг газар чинь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг шүү дээ. Баянхонгор аймаг талаас очиход арай ойр байдаг. Гагар нутгийг аль аймаг, сумынх вэ гэдгийг мэдэхгүй бол газрын зураг дээрээс сайн харж бай. буруу ташаа мэдээлэл өгмөөргүй байна

Бидэнтэй нэгдээрэй