Шууд

МБХ-ны ЕНБ-ийн дарга Ц.Батнасан "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнууллаа

2017-01-05 13:42:23

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн Цоодолын Батнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсаныг өнөөдөр гардуулж өглөө. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга МУГТ Цэрэнжанхарын Шаравжамц, БТСГ-ын төрийн захиргааны удирдлага санхүүгийн хэлтсийн дарга Цагааны Одонбаяр нар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-г гардуулж, баяр хүргэсэн юм.

Ц.Батнасан нь сонирхогчдын боксын залуучууд болон насанд хүрэгчдийн улсын хошой аварга, Азийн наадам болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэж байсан тамирчин. Харин сүүлийн жилүүдэд Монголын боксын спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа зүтгэлтэн юм. Мөн боксын спортыг хүүхэд залууст таниулах, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж “Лондон 2012”, “Рио 2016” олимпийн их наадам, 2015 оны ДАШТ, “Инчён-2014” Азийн спортын 17 дугаар наадмуудыг тайлбарлан хүргэж байсан билээ. 

Нийтэлсэн: О.Баянмөнх

МБХ-ны ЕНБ-ийн дарга Ц.Батнасан "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнууллаа   
Үзсэн: 286 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй