Шууд Chart

"Шидэт бөмбөг" волейболын 2-р лигийн хагас шигшээ тоглолт эхэллээ

2017-01-06 15:57:20

"Шидэт бөмбөг" волейболын 2-р лигийн тэмцээнд "Дорнод НАА", "ДБЭХС- Эрчим баг", "Техникийн цогц шийдэл", "Турк стиль", "Шинэ хөгжил" гэсэн 5 баг оролцсон. "Шидэт бөмбөг" лигийн тэмцээний 2 тойргийн дүнгээр урьдчилсан тоглолтыг "Турк стиль" баг тэргүүлж, "ДБЭХС-Эрчим" баг удаалсан бол "Техникийн цогц шийдэл-TCS", "Дорнод НАА" багууд 3, 4 дүгээр байраар хагас шигшээ тоглолтод шалгарч үлдсэн юм.

Хагас шигшээ тоглолтод "Турк стиль" баг "Дорнод НАА" багтай, "ДБЭХС-Эрчим" баг "Техникийн цогц шийдэл-TCS" багтай дараалсан хоёр тоглолт хийж, хожил 1:1 болсон тохиолдолд гурав дахь тоглолтыг явуулж аль хожсон баг нь шигшээ тоглолтод шалгаран үлдэх юм. Хагас шигшээгийн эхний өдөр болсон тоглолтод Дорнод нийтийн аж ахуй баг "Турк стиль" багийг 3:0-ээр хожсон бол "Техникийн цогц шийдэл" баг "ДБЭХС-Эрчим" багийг мөн 3:0-ээр хожсон юм.

"Шидэт бөмбөг" 2-р лигийн эхний тоглолтууд ДБЭХС компанийн спорт зааланд явагдаж байсан бол хагас шигшээ тоглолтууд аймгийн БТСГ-ын зааланд лхагва, баасан гарагт 18:00 цагаас болох юм.  

Б.Отгонбавуу


"Шидэт бөмбөг" волейболын 2-р лигийн хагас шигшээ тоглолт эхэллээ   
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй