Шууд

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын УАШТ боллоо

2017-01-09 14:43:20

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын 8 дахь удаагийн УАШТ “Тэмүүжин” спорт цогцолборт 2 өдрийн турш үргэлжилж, 2017 оны улсын аваргууд тодорсон байна. Энэ жилийн улсын аваргын тэмцээнд хот хөдөөгийн нийт 30 байгууллагын 140 орчим тамирчин хүч сорин өрсөлдлөө. Нийт 4 насны ангилалд зохион байгуулагдсан энэ тэмцээний өсвөр насны ангилалд Өвөрхангай аймгийн баг тамирчид тэргүүлсэн бол мастер ангиллын тэмцээн 40-50, 50-60, 60-70 гэсэн 3 насны ангилалд зохиогдож, багийн дүнгээр "Тайхар" клуб тэргүүн байр эзэлсэн юм. Насанд хүрэгчид, залуучуудын жин жингийн ангилал тун өрсөлдөөнтэй явагдаж, медалийн эзэд тодорсон. Багийн дүнгээр “Стронг” клуб 2017 оны улсын аваргад хошуучилсан бол удаах байруудыг Дархан уул, Орхон аймгийн баг тамирчид эзэлж, энэ жилийн УАШТ-ийг амжилттай өндөрлүүллээ.

УАШТ-ий насанд хүрэгчид, залуучуудын ангиллын -120 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, ОУХМ Чимэдцэрэн аваргын алтан медалийн эзэн болсон. Ингэхдээ тэрээр 375.5 кг жинг шахсан амжилтаараа өөрийн болоод улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Энэ нь тухайн жин дэхдэлхийн дээд амжилтыг давсан үзүүлэлт байсан ч дотоодын тэмцээндээ л бүртгэгдэн явах юм байна.

Энэ жилийн УАШТ-ийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Монголын пара пауэрлифтингийн холбоо хамтран зохион байгуулсан нь мөн онцлог байлаа.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын УАШТ боллоо  
Үзсэн: 192 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй