Шууд Chart

Шинэс модны тарьц суулгацыг яаж хадгалах вэ

2017-01-10 13:26:08

Монголын үндэсний радиогийн “Ногоон хот“ зорилтот цуврал мод гоёл чимэглэлийн ургамлыг хэрхэн зөв тарьж ургуулах тухай зөвлөж  байгаа.  Энэ удаа бид шинэс, хайлаас, жигд модны  суулгацыг өвлийн цагт  яаж хадгалах тухай зөвлөе.

Зөвлөгөө № 02

Шинэс модны тарьц суулгацыг яаж хадгалах вэ?

Шинэсний  тарьцыг мод үржүүлгийн талбайгаас түүний мөчир, шилмүүс, нахиа болон үндсийг  аль болох гэмтээлгүй ухаж авна. Бэлтгэсэн тарьцыг 50 ширхэгээр багцлан боож, зөөхдөө тусгай сав, нийлэг уутанд хийж  үндсийг нь чийгтэй хөвд эсвэл шороон зуурмагт байлгана.

Бэлтгэсэн суулгацынхаа үндэсний хүзүүвч хүртэл нойтон шороогоор дарж хадгална.

Хайлаас модны суулгацыг яаж хадгалах вэ?  Хайлаасны суулгацыг хадгалахад хамгийн гол нь үндсийг  хатаахгүй байх чухал.

1-2 настай суулгацыг 100-150 ширхэгээр, 3-4 настай суулгацыг 50-70 ширхэгээр багцлан боогоод үндсийг нь хар шорооны нойтон зуурмагт дүрж бэхжүүлээд түүнийгээ нийлэг хальсаар 2-3 давхар бооно. Хайлаасны суулгацыг  багцнаас нь задлаад үндсийг нь бүтнээр нь нойтон шороогоор булж хадгалж болно.


ЖИГД

Жигдний суулгацыг яаж хадгалах вэ?

Жигдний суулгацын үндсийг хатаахгүй байх талаас нь гол анхаарлаа хандуулахыг танд зөвлөж байна. Үүний тулд суулгацыг ухаж авмагц хэд хэдээр нь багцлан боож үндсийг нь шорооны нойтон зуурмагт дүрж хамгаална.

Шороон зуурмагны өтгөн шингэн нь тэнцүү байвал  тохиромжтой. Бэлтгэсэн суулгацны үндэсний хэсгийг нийлэг хальсаар хэдэн давхар боож давхар хамгаалалт хийнэ.  Бэлтгэсэн суулгацыг тарих хүртэл үндсийг нь доороос нь дээш 15-20 см нойтон шороогоор дарж хадгална.

Нийтэлсэн: Х.Дугарсүрэн

Шинэс модны тарьц суулгацыг яаж хадгалах вэ  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй