Шууд Chart

АНУ Иранд болгоомжгүй үйлдэл гаргасныг анхааруулав

2017-01-11 09:16:22

АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоц Персийн буланд Ираны цэргийн онгоц руу анхааруулга болгож, гал нээсэн байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүний мэдээлснээр Ираны хувьсгалт гвардын дөрвөн усан онгоц АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоцонд хэтэрхий хурдтай ойртож ирсэн учир анхааруулга болгож гал нээсэн гэсэн тайлбарыг өгчээ.

Ираны усан онгоцууд АНУ-ын чанга яригчаар өгсөн анхааруулгыг үл ойшоож, сөнөөгч онгоцонд 800 метрийн зайтай буюу аюултай түвшинд ойртсон гэж Пентагон мэдэгдсэн юм. Ираны энэ үйлдэл хоёр орны хооронд хурцадмал байдлыг өдөөх эрсдлийг бий болгож, болгоомжлоход хүргэлээ гэж Цагаан ордноос мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард мөн л ийм тохиолдол гарч, АНУ-ын тэнгисийн цэргийн онгоц Ираны цэргийн онгоц руу анхааруулах зорилгоор гал нээж байсан юм. Өнгөрсөн онд Ираны зүгээс иймэрхүү аюултай, болгоомжгүй үйлдлийг 35 удаа гаргасан гэж АНУ-ын албаныхан мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Иранд болгоомжгүй үйлдэл гаргасныг анхааруулав   
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.225.xxx] 2017-01-11 10:11
Хөөе Персийн булан чинь Газар дундын тэнгис байдаггүй юм
Зочин [202.170.84.xxx] 2017-01-11 10:10
АНУ-ынхан ер нь газар дундын тэнгист тэнэж явдагаа больвол таарна.Тэдний онгоцонд ойртох нь байтугай мөргөсөн ч яадаг юм.Тэд өөрийнхөө улсын хилийн бүсэд л явах хэрэгтэй ш дээ...

Бидэнтэй нэгдээрэй