Шууд

Германы Дотоод хэрэг, хууль зүйн яамныхан аюулгүй байдлыг чангатгахаар тохиролцжээ

2017-01-11 15:58:20

Германы Дотоод хэрэг, хууль зүйн яамныхан улс орны үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахуйц этгээдийн эсрэг авч байгаа арга хэмжээгээ чангатгахаар тохиролцсон байна. Берлин дэх халдлагын дараагаар ийм арга хэмжээ авч эхэлсэн ч цаашид чангатгахаар болж байна.

Тодруулбал, Берлины зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр халдлага гарсны дараагаар Германы хууль зүйн сайд Хайко Маас, Дотоод  хэргийн сайд Томас  Де Мезьер нар олон нийтийн аюулгүй байдалд аюул учруулахуйц этгээдүүдийн эсрэг авах цогц арга хэмжээг зөвшилцсөн юм.

Сайдууд өчигдрийн уулзалтынхаа дараагаар хэвлэлийн бага хурал хийлгэхдээ сэжигтнийг албадан гаргах нөхцөл шаардлагыг багасгах санал тавьж байгаагаа ч мэдэгдсэн байна. Мөн хувийн мэдээллээ бүрэн  өгөөгүй  орогнол хүсч байгаа дүрвэгч болоод цагаачдад амьдрах  хот, суурингийн  сонголт  хийх эрхэд нь хязгаар  тавих,  улс орны үндэсний аюулгүй байдалд  ноцтой хор хохирол учруулж болзошгүй этгээдийг хянах цахим бугуйвч  зүүхийг хуульчлан  баталгаажуулахаар төлөвлөж байгаагаа ч мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ исламын  хэт даврагчидтай  холбоотой  аливаа эрсдэл, аюул  занахийллээс урьдчилан  анхааруулах  ажлыг  эрчимжүүлэхээ амлаж байна.

Мөн Герман улсад дүрвэгчид нь ирж байгаа улс орнуудын  эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх, үүний тулд  улс  төрийн бүхий л хөшүүргийг түүний дотор эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэх  боломжийг ашиглах ёстой гэж  үзэж буй юм байна. Германы аюулгүй байдлын албаныхан 548 хүнийг  исламын  террорист байх өндөр магадлалтай гэж ангилж байгаагийн  тал хувь нь тус улсын нутаг дэвсгэрт байгаа гэж үздэг байна. Тэдгээрийн 62-ыг нь улс орны үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулна гэж үзэж албадан буцаахаар төлөвлөж буй юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германы Дотоод хэрэг, хууль зүйн яамныхан аюулгүй байдлыг чангатгахаар тохиролцжээ   
Үзсэн: 576 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.27.xxx] 2017-01-11 22:26
эх орондоо энх тунх амьдрах нөхцөлийг бий болгохын төлөө ажилладаг хүмүүсээр удирдуулдаг сайхан юм аа. Манай МОНГОЛД аль ч нам гарсан зөвхөн сонгогдсон хүмүүс нь л сайхан амьдрах боломжийнхоо төлөө ажилладаг бололтой. Ард иргэдийнхээ итөлөө гэсэн сэтгэл аль ч намд үгүй

Бидэнтэй нэгдээрэй