Шууд

ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

2017-01-12 06:01:06

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 15. Бархасвадь гараг.  Өглөгт охин одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр. 

Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй
Суудал: 
Хий

Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өглөөнөөс эхлэн таагүй явдлуудтай учирна. Бухимдал, уур хилэн агшин зуур таныг эвгүй байдалд оруулах тул заримдаа хайнга, хэнэггүй байдал гаргаж жүжиглэхэд илүүдэхгүй. Удаан гутрах хэрэггуй. Ингэснээр та өөрийгөө хорлоно. Нөхцөл байдлыг засахын тулд заналт дайснаасаа ч уучлалт гуй. Ингэснээр та юу ч алдахгүй. Харин ч хожмын ашиг орлого олох үүд хаалга нээгдэж мэднэ.


ҮХЭР (4/20-5/20)

Замбараагүй өдөр. Өдрийн хоёрдугаар хагаст ихээхэн хүчээ үрэх таагүй зүйл, сэтгэл санааны хямрал гарна. Өглөөнөөс эхлэсэн их ачааллаас болж таны үйлдэл замбараагүй байна. Эргэн тойрны чинь хүмүүс таны занг ойлгохгүй байна. Хийх ажил чинь танаас ихээхэн оюун санааны болон биеийн хүчний эрч хүч шаардана. Иймээс онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар. Гадуур гарахдаа даарч хөрөхгүйг хичээ. Биеийн дархлаа сулавтар байна.Алдагдалд орж болзошгүй тул хянамгай бай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажлаа дуусгах хүчтэй байх өдөр. Өр зээлээ төлж дуусга. Таны мөрөөдөл ямар ч үр дүн авчрахгүй. Танд төвөг удсан асуудал тодорхой болтол ажиллах хэрэгтэй. Та найз нартайгаа ер бусын тааламжит харилцаа үүсгэж болно. Ажлын ард гарахын амтыг мэдэр. Танил найзуудынхаа онцгой зөвөлгөөнүүдийг хэрэгжүүлвэл тусгай байна. Найз нөхөддөө өгөөмөр хандах нь энэ өдрийн алжаалыг мартуулна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдөр танаас дээд зэрэг анхаарал шаардана. Бүх зүйлээ жин тан байлгаж, бүү залхуур. Бага зэрэг анхааралгүйгээс болж ажил хэрэг чинь хойшлогдож магадгүй. Цасан шуургатай бол гэрээсээ хол явсны хэрэггүй. Замын хөдөлгөөнд оролцохдоо хөгжим сонсох хэрэггүй. Харанхуйд онц шаардлагагүй бол битгий гараарай.


АРСЛАН (7/23-8/22)   

Эрүүл мэндээ анхаарах өдөр. Хоол боловсруулах систем хямарч болзошгүй байна. Хоолны дэглэм мөрдөж, чанасан мах, өндөгтэй зуушнаас болгоомжил. Ажил дээр анхааралгүй байснаас алдаа гаргана. Та удирдах ажилтан бол шинэ санааг болгоомжтой хүлээж ав. Хэрэглэж буй эм тариандаа хайхрамжгүй хандаж болохгүй. Хол явах, томилолтоор явах бол хойшлуулаарай.


ОХИН (8/23-9/22)

Мөнгө зарцуулахад хүрч болзошгүй өдөр. Аар саар зүйл худалдан авалгүй, мөнгө зарцуулах өөр чухал зүйл байгааг сана. Мөрийтэй тогловол бага бооцоо тавь. Ихэнх охин хүссэндээ хүрэх боловч зарим зүйл хаалттай бүс байна. Найр наадамд битгий оч. Та байгууллагын удирдагч бол айлчлан ирсэн төлөөлөгчид бэлэг өгөх, хамтран оройн зоог барих ажилтай болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хүмүүстэй харьцах харилцаандаа анхаарах өдөр. Таны захиран тушаах арга барил үл ойлголцолд хүрнэ. Таны өөрийнхөө үзэл бодлыг тулгах зөрүүд зан удирдлаганд чинь ажилдаг хүмүүсийн дургүйг хүргэнэ. Сэтгэлийн хөдлөлдөө хэт автан шийдэмгий алхам бүү хий. Бүх уур амсьгал таньруу буруугаар эргэж эхлэх үед улам эвгүй байдалд оролгүй, бүхнийг бүүр өөр сэдэв рүү шилжүүл.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Маргааш 2017/01/12
Ажилдаа анхаарч, хяналт үнэлгээ хийхэд таатай өдөр. Сэтгэл санаа уйтгартай болно. Хайр дурлалын харьцаа үгүйлэгдэх байна. Гэсэн ч төвлөрөх хэрэгтэй болно. Эмэгтэйчүүд танил хүмүүстээ анхаарал тавь, тэдэнд таны орон зай дутагдаж байна. Анхаарал татах алхмууд ухаалаг тавилттай байвал та буцаад гол хүн болно.Ажлаа сайн төлөвлөж, алдаагаа засах алхмуудыг өөр өөр хувилбараар бодож олж чадвал та сэтгэл хангалуун болно.


НУМ (11/22-12/21)

Ихэнх цаг ажил хэргийн уулзалтанд зориулагдах өдөр. Уулзалт, хэлэлцээрүүд зохион байгуулах ихэнх ажлыг та үүрэх бололтой. Уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулах ур чадвараа харуул. Таны эрч хүч, мэдлэг чадвар тань хариуцсан ажилдаа эзэн болсон, өсөн дэвжих боломжтойг нотлох хэрэгсэл болно.


МАТАР (12/22-1/19)

Бухимдсанаас болж сэтгэл хөдлөлөө хурцаар илэрхийлэх үйл явдалд бэлэн бай. Хайртай хосууд хэрэлдэж, маргалдаж болзошгүй байна. Нэгнийхээ уурласан үедээ хэлсэн үгэнд онцгой ач холбогдол бүү өг. Удахгүй тийм үг хэлсэн тал нь уурласандаа харамсах болно. Хүлээцтэй байвал байдал аажмаар намдана. Хувийн бухимдлаа ажил дээрээ мэдэгдэж огт болохгүй.


ХУМХ (1/20-2/18)

Гадаад түншүүдтэйгээ хамтран хийх ажлууд чухлаар тавигдах өдөр. Шийдвэрлэгдээгүй, ужигарсан асуудлуудаа барьж ав. Засаг захиргааны байгууллага, шүүхэд хандвал сайн өдөр. Шүүхийн асуудлууд түргэн шийдэгдэнэ. Биеийн хүчний хөдөлмөр хийх, шинэ танилтай болохыг цээрлэ.


ЗАГАС (2/19-3/20)

Анхаарал сулруулж үл болох бусармаг өдөр. Та өөртөө итгэх итгэлээ хэт дээгүүр тавилгүй, бусдад итгэх итгэлтэйгээ хослуулах хэрэгтэй. Өнөөдрийн таны өрсөлдөгч чинь үг үйлдэл бүрийг чинь өөлдөг хуучинсаг үзэлтай хүмүүс байх болно. Иймд ажилдаа анхааралтай байж, өчүүхэн ч алдаа бүү гарга.Мөн стрест орохгй тулд таны уур уцаарыг хүргэж сэтгэл санааны тайван байдлыг алдагдуулдаг хүмүүсээс зайлсхийх шалтаг ол.


ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн  
Үзсэн: 181 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй