Шууд

Грекийн эрх баригчид дүрвэгсдийг зочид буудлууд руу нүүлгэн шилжүүлж байна

2017-01-11 17:40:00

Грекийн ихэнх нутагт цаг агаар хүйтэрч, цас ихтэй байгаа нь Ойрхи Дорнодын орнуудаас ирсэн дүрвэгсдэд багагүй хүндрэл учруулж байна. Майханд амьдарч байсан тэд хүйтнийг давж гарахыг бүхий л боломжоороо чармайж байна.

Дүрвэгсдийн хуаран хэдийнэ дүүрчихээд байгаа учир Грекийн эрх баригчид дүрвэгсдэд туслахыг чармайж байна. Өчигдөр л гэхэд Капе Тепа дүрвэгсдийн хуаранд амьдарч байсан 100 гаруй дүрвэгчийг халуун дулаан устай, халаалттай зочид буудалд оруулсан байна. Мөн Лесбос арал дээрх 250 гаруй дүрвэгчийг зочид буудал руу шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа орон нутгийн эрх баригчид мэдээлж байна.

Цаг агаар хүйтрэхтэй зэрэгцэн дүрвэгсдэд тусламж, дэмжлэг үзүүлж чадахгүй байна гэдэг шүүмжлэлд Грекийн Засгийн газар өртөх болсон юм.  Тиймээс ийнхүү боломжийнхоо хэрээр арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Зочид буудлуудын дүрвэгсэд байрлуулсан зардлыг НҮБ-ын   Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн  агентлагаас  санхүүжүүлж байгаа юм байна. Лесбос болон зэргэлдээх Хиос арлуудад нь нийтдээ 10 гаруй мянган  дүрвэгч цагаач амьдардаг. Эдгээр аралд цаг агаарын хэм хасах 20-д хүрч байгаа бол цас ихээр орж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грекийн эрх баригчид дүрвэгсдийг зочид буудлууд руу нүүлгэн шилжүүлж байна   
Үзсэн: 143 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй