Шууд Chart

Прага хотод 14 хоногийн турш цас орохыг анхааруулж байна

2017-01-11 18:00:00

Грек гэлтгүй Европын ихэнх оронд цаг агаар хүйтэрч, цас орж байна. Чехийн нутаг дэвсгэрт ирэх 7 хоногийн туршид цас орохыг Ус цаг уурын  хүрээлэнгээс анхааруулж байна. 

Харин энэ сарын сүүлчээр цаг агаар дулаарч цас бороо болон орохоор байгаа юм байна. Энэ сарын эхээр Чех улсад өдөртөө -2 хэм л болж байгаа  бөгөөд үе үе цасан шуургатай байлаа.

Чех улсад хамгийн сүүлд 1963 онд их хүйтэн өвөл болж байжээ. Тэр үед дундаж хэм нь цельсийн 10.8 байжээ. Харин хамгийн дулаан өвөл 2007 онд  болж байсан бөгөөд тэр жил өдөртөө нэмэх 3.8 хэм хүрч байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Прага хотод 14 хоногийн турш цас орохыг анхааруулж байна   
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй