Шууд Chart

Дуучин бүсгүй тоглолтдоо зориулж 20 кг туржээ

2017-01-13 09:52:10

Дуучин бүсгүй тоглолтдоо зориулж 20кг жин хассан тухайгаа өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн нь сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөд шуугиан тариад байгаа. Тодруулбал, нийтийн дууны урлагийн цөөн тооны гэр бүлийн хос уран бүтээлчдийн нэг болох дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар "Хайрын бэлэг" нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж бэлтгэлдээ оржээ.

Бэлтгэлийн явцад дуучин бүсгүй маань 20кг жин хасч чадсан бөгөөд тун удахгүй болох тоглолтынхоо тайзнаа үзэгч сонсогчидтойгоо итгэл дүүрэн учран золгох нь ээ. Энэ дашрамд дуулгахад тэдний "Хайрын бэлэг", "Атгасан шагай", “Ханийн тэнгэр”, "Амьдрал сайхан" зэрэг уран бүтээлүүд нь хэдийнээ түмэн олны сонсох дуртай дуунууд болжээ.


Дуучин бүсгүй тоглолтдоо зориулж 20 кг туржээ  
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй