Шууд Chart

Усан сангаас 600 жилийн настай Будда бурхны хөшөө олджээ

2017-01-18 14:49:54

БНХАУ-ын Бээжин хот дахь Жанкси дүүргийн усан сангаас 600 жилийн настай Будда бурхны хөшөөг олжээ. Нутгийн хүний яриагаар өнгөрөгч 12 дугаар сард хийгдсэн усан станцын шинэчлэлтийн ажлын явцад усан сангийн усны түвшин 10 метр орчим буусан бөгөөд тухайн үед Бурхан багшийн хөшөөний тэргүүн хэсэг ил гарсан байна. Одоогийн байдлаар, археологичдын баг энэхүү хөшөөг судалж байгаа бөгөөд усан доорх Бурхан багшийн хийдийг ч мөн нээн илрүүлжээ. Энэхүү бурхан багийн хөшөөг 1368-аас 1644 оны Мин гүрний үеийнх байж болзошгүй гэж таамаглал дэвшүүлээд байгаа гэнэ.

Жанкси дүүрэг дэх Археологийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Су Чанкюүн нь CNN–д утсаар өгсөн ярилцлагадаа “Бурхан багшийн хөшөө нь Мин гүрний он цаг тооллын эхэн үе, бүр тэрнээс өмнө Юан гүрний үед ч баригдсан байж магадгүй” гэж хэлсэн байна. Энэхүү хөшөө нь гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татаад байгаа бөгөөд хөшөөг үзэх гэж хэдэн зуун хүн цугларчээ. Бурхан багшийн тэргүүн нь эгц өөд биш тонгойсон маягтай байсан нь өршөөл нигүүлсэл хайрлаж байна гэж тэд үзэж байгаагаа илэрхийллээ. Одоогийн байдлаар Бурхан багшийн хөшөө болон хийдийг хамгаалан хадгалж үлдэх ажлыг эхлүүлээд байгаа аж.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Усан сангаас 600 жилийн настай Будда бурхны хөшөө олджээ  
Үзсэн: 2056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2017-01-18 15:56
vnheer tiim ertnii yum bol shan yumaa te eh ornd maani bishj gelee ih medee bna shvv

Бидэнтэй нэгдээрэй