Шууд Chart

Давосын 2 дахь өдөр

2017-01-19 14:59:46

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцож байгаа Дэлхийн  эдийн засгийн  чуулга  уулзалт 2 дахь өдрөө Давос хотноо 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн "Бүс нутгийн эрчим хүчний төслүүд" сэдэвт  хэлэлцүүлэг  уулзалтад  оролцогчид ийм төслүүдийг  амжилттай боловсруулж  хэрэгжүүлэх,  санхүүжүүлэхэд  шаардлагатай  эрх  зүйн  болоод  бодлогын  орчин, арга хэмжээний  тухай  ч хөндөж ярилцсан байна.

Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд  дэлхийн  улс  орнуудын  зүгээс улс  дамнасан  төдийгүй  бүс нутгийг  бүхэлд нь хамарсан  эрчим хүчний төслүүд  түүний  дотор цахилгаан дамжуулах  шугам байгуулах боломжийг  судалж  байна.  Үүнтэй холбоотойгоор  ийм төслүүдийн  санаачилга  дэвшүүлж байгаа,  нэгдэж  орохыг  хүсч  буй  улс  орнуудын  төр засгийн  төлөөлөгчид,  барилгын,  эрчим хүчний  компанийхан,  хөрөнгө  оруулагчид  тус хэлэлцүүлэгт  оролцлоо.  Сорилт  бэрхшээлүүдийг  юун  түрүүнд тодорхойлсноор шинэ  шинэ  мега  төслүүдийг хэрэгжүүлэх   эхлэл  тавигдана гэж  хэлэлцүүлэгт  оролцогчид  үзсэн тухай  Давосын хэвлэлийн  төвөөс  мэдээллээ.

Монгол Улсын  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  мөн "Итгэлцлийг манлайлах замаар бэхжүүлэх нь" сэдэвт  уулзалтад  оролцож  үг хэлсэн.  Тус уулзалтаар  дэд бүтцийн  салбар дахь авилгын  эсрэг хийж хэрэгжүүлж  буй  бодлого,  үйл  ажиллагаа,  ил  тод байдлыг сайжруулах,  сайн засаглалыг бэхжүүлэх  асуудлыг  хөндөж  хэлэлцсэн  байна.

Дэлхийн  эдийн засгийн чуулганы  2 өдрийн  хэлэлцүүлэг,  уулзалтуудаас 48 цагийн дараа бүрэн  эрхээ шилжүүлэн  өгөх гэж  байгаа АНУ-ын  дэд Ерөнхийлөгч  Жозеф Байдены илтгэл байлаа. Тэрээр  Америкийн   шинэ  засаг захиргаа үүрэгт  ажилдаа  орж байгаатай холбоотойгоор  тус улсын олон улсын тавцан  дахь  байр  суурь,   дуу  хоолой  ч  өөрчлөгдөнө гэж болгоомжилж  байгаа  хүмүүст хандсан гэж болохоор мэдэгдэл  хийсэн юм.

Юуны түрүүнд  маргааш  энэ  дэлхий  яаж өөрчлөгдөж, бидний  амьдарч  байгаа ертөнц  ямар байхаас үл хамаарч улс орон бүр шийдвэр гаргахад оролцох ёстойг онцолсон. Гэхдээ  тэрээр  улс орон бүрийн дотоодод  болж  байгаа үйл  явцууд,  технологийн өөрчлөлт шинэчлэлт  зогсолтгүй  дайрч  байгаа зэргээс болж   дэлхийн  эмх  журам  өөрчлөгдөөд  байгааг  тэмдэглэн хэлсэн. Түүнчлэн  АНУ хэзээ  ч  тодорхой  нэг  улс  орны  нэр нөлөөний  хүрээг  хүлээн зөвшөөрч байгаагүй. Энэ  бол  АНУ-ын  мөнхийн  байр суурь хэвээрээ  байх  ёстой.

Дэлхийн улс орнууд  холбоотноо өөрсдөө сонгох ёстой хэмээн үзэж  буйгаа  илэрхийлсэн юм.  АНУ-ын  дэд  Ерөнхийлөгч  энэ мэдэгдлийнхээ үеэр  ОХУ-ыг  нэлээд  ширүүхэн шүүмжлээд  авсан.  Тодруулбал, дэлхийн  энх  журмын  гол  аюул  заналхийлэл  хэмээн үзэж  байгаагаа илэрхийлсэн.  Барууныхантай олон арван жил хамтран ажиллаж  байж хүрсэн ололт, дэвшлүүдийг үгүй  хийхийг  чармайж байна хэмээн  буруутгасны  зэрэгцээ энэ онд Герман, Францад болох сонгуулийн дүнд ч нөлөөлж болзошгүй гэж хардаж  байгаагаа ч мэдэгдсэн юм.  

Дэлхийн  чинээлэг  8 бизнесмэн 3,6  тэрбум хүнд  оногдохоор  хөрөнгийг  эзэмшиж  байна.  Дэлхий дээр  орлогын болоод  баялагийн  тэгш бус байдал улам  нэмэгдэж  байна. Энэ тухай  өнөөдөр олон улсын валютын  сангийн тэргүүн  Кристин Лагард,  УБС вэлф  мэнэжмэнтийн  салбарын захирал  Саймон Смайлс нарын  оролцсон хэлэлцүүлгээр  хөндөгдсөн гол   асуудал  болж  байна.  Кристин  Лагард орлогын ялгаа  ихэсч  байгаа нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг зогсооно  гэж  үзэж  байгаагаа илэрхийлсэн. 

Тэрээр амтат бялууг бүгдэд  тэгш хуваарилж  чадахгүй  байлаа гэхэд  хэмжээг  нь  ядаж томруулах  ёстой хэмээн мэдэгдсэний дээр  улс  төрийнхөнд  хандаж   дэлхий дээрх тэгш  бус байдлын  эсрэг  тэмцэхийг  уриалсан юм. Түүнчлэн  дэлхийн  хэмжээнд дундаж давхаргынхны  тоо  сүүлийн  40 жилд 7-13 хувьд хүрч өсч  байгаа ч хөгжингүй орнуудад  энэ  давхаргынхан  хямрал  амсч  байгааг  анхааруулсныг  нь Давост  онцолж  байна.



Мөн   2  дахь өдрийн  чуулга уулзалтын  сүүлийн  хуралдаануудын нэгд "Алибаба" группыг үндэслэгч  Жек Магийн хэлсэн  үгийг  Давосын  онцлох мэдэгдлээр  нэрлэж  байна.  Тэрээр  жижиг  бизнес  эрхлэгчдэд  зориулсан  Дэлхийн  худалдааны байгууллагатай ижил  олон улсын  худалдааны  байгууллагатай  болох  санал тавьсан юм.

Дэлхийн худалдааны байгууллага юуны түрүүнд хөгжингүй  орнууд, томоохон  компаниудад л  зориулагдсан байдаг  учир жижиг  бизнесийнхэн  ач тусыг  нь хүртэж  чаддаггүй.  Тйимээс  залуус,  жижиг  бизнесийнхэнд  ухаалаг гар  утсаараа,  аан интернэтийн тусламжтайгаар  хил  хязгаар  үл  харгалзан  худалдаж,  худалдан  авах   боломж олгохыг санал болгож байна.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Давосын 2 дахь өдөр  
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.23.xxx] 2017-01-26 17:42
Давост Эбэ гэх худалч гол дүр байсан мэтээр харагдуулах гэж байгаад нь хэн итгэх юм бэ. Элбэгээг дэлхий эх орноо худалдсан луйварчин гэдгийг аль хэдийн таньсан. Үүнийгээ ч өөрөө мэддэг. Гэхдээ ард түмэнд гадаадад үнэлэгддэг хүн болох гэж жүжиг тавьж, НҮБ-д суух гэж байгаа гэж олйглуулах, мөн Асемийг УИХ, ЗГ-тай ч ярилгүй урьж төсөвт аймаар дарамт учруулсан хулгайч. Одоо өөрийг нь Си Жин фин, Путин нар шиг үздэг мэтээр харагуудалхыг оролдож жүжиг тавьж байна. Эбэ шоронд орох цагийг тэсч ядан хүлээж байя
Хөх чоно [202.179.31.xxx] 2017-01-26 10:40
Монгол төрийг 20 гаруй жил самарсан Ц. Элбэгдорж сүүлийн 8 жил хичнээн тэрбум төгрөг үрж хэсэж тэнсэний үр дүн нь энэ хямрал уу? худалчтай тооцоо хийх цаг нь болсон шүү

Бидэнтэй нэгдээрэй