Шууд Chart

О.Сонинбаяр

сэтгүүлч


Триатлоны спортын тухай

2017-02-07 14:55:05

 

Энэ спорт нь харьцангуй шинэ спортын төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдтай хөгжиж байгаа бөгөөд зуны Олимпийн наадмын төрлүүдийн нэг болоод байгаа юм. Триатлоны спорт 2000 онд Австралийн Сидней хотноо зохион байгуулагдсан зуны 28 дахь удаагийн олимпийн наадмаас эхлэн олимпийн хөтөлбөрт багтсан бөгөөд өнгөрсөн “Рио-2016” зуны олимпоос эхлэн паралимпийн хөтөлбөрт багтаж эхэлсэн билээ.

Орчин үеийн олимпизмийг үндэслэгч, Францын их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен одоогийн триатлон маягийн спортыг ихэд сонирхож байсан баримтыг олон улсын олимпийн хороо баталдаг. Спортын 3-4 төрлийг зэрэг гүйцэтгэж буй тамирчин бол үнэхээр шилдэг гэдгийг тэр онцолж байжээ. Гэвч уг төрлийг спортын бие даасан бие даасан төрөл болгон хөгжүүлэх эхлэлийг 1974 оны үеэс АНУ-ын Сан-Диего хотод тавьжээ. Улмаар Олон Улсын Триатлоны Холбоо (Internationgl Triathlon Union) 1989 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд тухайн жилдээ Францын Авиньон хотноо анхны ДАШТ-ээ зохион байгуулсан түүхтэй. ОУТХ одоогоор 120 гаруй гишүүнтэй. Монгол Улсын триатлоны холбоо нь тус холбооны 108 дахь гишүүн нь юм. Монголын Триатлоны холбоо 2004 онд байгуулагдсан бөгөөд 2005 онд Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоогоор элссэн байдаг. Мөн 2005 ондоо анхны УАШТ-ийг зохион байгуулжээ. 1994 онд Францын нийслэл Парист хуралдсан ОУОХ-ны чуулганаас эхлэн триатлоны спортыг Олимпийн их наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн олимпод триатлончид оролцоод байна.

Азийн Триатлоны Холбоо 1991 оны зургадугаар сарын 28-нд Бээжин хотноо үүсэн байгуулагдсан. 1992 онд триатлоны шар тивийн АШТ-ийг Японы Хасаки хотноо анх удаа явуулжээ. 2006 онд Катарын Доха хотноо болсон Азийн XV наадмын хөтөлбөрт триатлоны спорт анх удаа багтсан юм. Триатлон нь усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван төрлийн нийлбэр болсон спорт юм. Мөн дотроо төрөл бүрийн зайтай. Олимп, тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүд нь олимпийн зайд явагддаг. Олимпийн зайн дүрэм нь 1500 метр сэлж, 40 км дугуйгаар уралдаж, 10 км гүйдэг байна. Мөн спринт (750 м сэлж, 20 км дугуйгаар, 5 км гүйх), холын (4 км сэлж, 120 км дугуйгаар, 30 км гүйх), “ironman” буюу хэт холын (4 км сэлж, 189 км дугуйгаар, марафоны зайд гүйх) зэрэг олон зайтай юм.

Төрлүүд:

  • Усанд сэлэлтГол төлөв задгай усанд (нуур, далай, гол мөрөн) гурвалжин замд тойрч уралддаг. Уралдааны гараа бөөн төрлөөр явагддаг. Харин Олимп, дэлхийн хэмжээний тэмцээний үед тавцангаас үсэрч гарах ёстой юм. Задгай усанд сэлэх нь бассейнд сэлэхээс эрс ялгаатай байдаг. Энэ нь давалгаа ихтэйгээс гадна тамирчдад зүг чигээ тохируулж уралдах, хүйтэн усанд хурдан дасах чадвар зэргийг шаардда байна. Усны зайгаа дуусгаад эрэг рүү гарч, солилцооны цэг (transition area) дээр очно. Тухайн газраасаа дугуй болон дуулга, хэрэглэлүүдээ авснаар цааш дугуйн уралдаандаа гарна. (Солилцооны цэгийн орчимд дугуйгаа түрж явах ёстой)

  • ДугуйЕрөнхийдөө уралдааны дугуйн спорттой адилхан. Триатлоны дугуйнд шаардлагатай нэгэн зүйл нь хол замд тамирчдыг бага ядраах зорилгоор гарны тавиур хэрэглэдэгээрээ онцлогтой

  • ГүйлтЭнэ нь мэдээж жирийн гүйлтээс ялгаатай. Учир нь өмнөх 2 төрлийг гүйцэтгэсний эцэст тамирчид шингэнээр ихээхэн дутагдсан байталтай гүйлтийн замдаа гардаг. Үргэлжлүүлэн шингэнээр дутагдан гүйвэл тамирчны ажиллах чадвар буурдаг байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Триатлоны спортын тухай  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй