Шууд

Мусалияа хуримаа хийлээ  

2017-02-07 16:46:55

Бүх спортын тулгуур гэгддэг гимнастикийн спортын хурд хүчний гайхамшиг болсон төрөл спортын гимнастикийн энэ цаг үеийн дэлхийн шилдэг тамирчдын нэг Мусалияа буюу Алия Мустафина 22 насандаа гэрлэлтээ батлуулжээ. Гоо үзэсгэлэнт бүсгүй Алия өвлийн спортын сонирхолтой төрлүүдийн нэг бобслейн спортын тамирчин Алексей Зайцевтай гэр бүл болсон юм.

Өнөө цаг үед ОХУ-ын гимнастикч Алия Фархатовна Мустафинагийн өмнө “гишгэх” тамирчин гэвэл зөвхөн АНУ-ын алдарт тамирчин Симонь Бэйлс л байгаа юм. Алия одоогоос 5 жилийн өмнө буюу 2012 онд ердөө 17 насандаа Лондоны олимпийн наадамд оролцохдоо 4 медаль хүртэж байсан бахдам амжилттай.

Тэрбээр 2007 оноос эхлэн ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бөгөөд томоохон амжилтуудаас нь танилцуулбал:

  • Зуны олимпийн наадамд - 2 алт, 2 хүрэл, 3 хүрэл медаль
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд - 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль
  • Европын аварга шалгаруулах тэмцээнд - 5 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль
  • Европын тоглолтод - 3 алт, 1 мөнгөн медаль
  • Оюутны Универсиад наадамд – 3 алт, 1 мөнгөн медалийн эзэн болоод байгаа билээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Мусалияа хуримаа хийлээ    
Үзсэн: 1539 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй