Шууд

БНХАУ далайд хөвдөг атомын цахилгаан станц барина

2017-02-15 13:02:29

БНХАУ далайн эргийн бүсэд амьдарч байгаа иргэд болон тус бүсийн эх нөөцийг ашиглахтай холбоотой цахилгаан эрчим хүчний эрэлтээ хангахын тулд далайд хөвдөг атомын цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Бээжин хот энэ төлөвлөгөөгөө 2016-2020 оны хооронд хэрэгжих 13 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө тусгажээ.

Гэхдээ одоогоор Хятад улс далайн эрэгт хөвдөг атомын цахилгаан станц барих төлөвлөгөөний талаарх хэлэлцүүлгийг хийж, технологийн ерөнхий схемийг гаргаж байна. Дараагийн шатанд эрдэмтэд технологийг сонгож, баталгааг өгөх ёстой, харин үүний дараа төслийг боломжтой цаг хугацааг харж байгаад эхлүүлэх ийм дарааллаар ажлуудаа хийхээр төлөвлөгөө гарчээ. Хятадын эрдэмтэд далайн эрэгт хөвдөг атомын цахилгаан станц барьснаараа Хятадын цөмийн эрчим хүчний систем улам боловсронгуй болж, илүү сайжирна гэж тооцоолжээ.

Хятад улс газар дээр атомын цахилгаан станц аль хэдийн барьчихсан, одоо далай дээр байгуулахаар ийнхүү төлөвлөж байгаа нь энэ юм. Цаашид, сансарт ч атомын цахилгаан станц барих боломжийг судална, цөмийн эрчим хүчийг ашиглана гэдэг бол эдийн засгийн болоод үр өгөөжийн хувьд олон талын ашигтай гэж Хятадын атомын энергийн газрын дарга тэмдэглэн хэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ далайд хөвдөг атомын цахилгаан станц барина  
Үзсэн: 525 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй