Шууд

“Дэлхийн цом”-д оролцох тамирчид дөнгөж сая жингээ үзүүллээ

2017-02-16 09:30:20

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом” тэмцээн өнөөдөр, маргааш Иран Улсад болно.

Тус тэмцээнд ДАШТ-нд эхний наймд багтсан улсын баг оролцдог билээ. Үүнд Монгол, АНУ, ОХУ, Иран, Турк, Гүрж, Энэтхэг, Азербайжан гэсэн улсын баг оролцох юм.

Манай улсын тамирчдын хувьд 57 кг-д ОУХМ С.Батболд, З.Занабазар, 61 кг-д гавьяат тамирчин Э.Ням-Очир, ОУХМ Т.Тулга, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 86 кг-д ОУХМ П.Өнөрбат, 97 кг-д СМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нарын зэрэг 10 бөх хүч үзнэ.

Тэд дөнгөж сая жингээ үзүүллээ хэмээн фэйсбүүкээрээ дамжуулан хэллээ. Иймд та бүхэнд улам их амжилт хүсч, энгэртээ нар мандуулаад ирэхийг ерөөе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дэлхийн цом”-д оролцох тамирчид дөнгөж сая жингээ үзүүллээ   
Үзсэн: 1572 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй