Шууд

Дэлхийг хамгийн богино хугацаанд тойрсон анхны эмэгтэй

2017-02-16 11:44:54

АНУ-ын 27 настай залуухан бүсгүй Кеси ДеПекол 18 сарын хугацаанд дэлхийн 196 орноор аяласан амжилтаараа амжилтаараа геннисийн номд бичигджээ. Дэлхийг хамгийн богино хугацаанд тойрон аяласан анхны хүнээр Бүгд Найрамдах Турк улсын иргэн Энтони Изиел дэлхийг 3 жил 3 сарын хугацаанд тойрон аялсан амжилтаараа Геннисийн номд бичигдэж байсан. Тэгвэл түүний энэ амжилтыг АНУ-ын 27 настай залуухан бүсгүй Кеси ДеПекол 18 сар 26 хоногийн хугацаанд 196 орноор аяласан амжилтаараа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.  Мөн түүнчлэн дэлхийн дэлхий дээрх бүх улсад зочилсон дэлхийн анхны эмэгтэй болсон байна.

Кеси ДеПекол анх энэхүү дэлхийг тойрон аялах санаагаа 25-ны төрсөн өдрөөрөө бодож олсон гэдэг. Тиймээс тэрээр энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрөгч 2015 оны 7 дугаар сараас аялалаа эхлүүлжээ. Харин энэ оны 2 дугаар сарын 2-нд өөрийн жагсаалтдаа бичсэн хамгийн сүүлийн буюу 196 дахь улс болох Йеменд аяласнаар өндөрлөсөн. Тэрээр аялалынхаа хугацаанд нэг улстай танилцахын тулд 2-5 хоногийг зарцуулдаг бөгөөд, тухайн улс оронтой танилцаад зогсохгүй, 50 гаруй мод тарьж сайн дурын ажилд гар бие оролцжээ.

Аялалын зардлын хувьд, тэрээр Америкийн олон улсын байгууллага тэргүүтэй томоохон компаниудаас туслалцаа авсан байна. Нийт аялалын хугацаанд  ойролцоогоор 198 мянган америк долларыг зарцуулжээ. Харин аялалын туршид нийт 254 удаагийн нислэг хийсэн байна. Кеси ДеПекол өнгөрөгч өнгөрөгч оны 6-р сарын сүүлчээр Манай орноор аяласан байна.

Тэрээр энэ тухайгаа өөрийн инстаграм хуудаснаа өөрийн 27 насны төрсөн өдөр тохиож байгаад баяртай байгаагаа хэлээд, амар амгалан газар юм хэмээн бичжээ. Аялалын хугацаанд тулгарсан томоохон асуудлуудын нэг бол Сир болон Лив улсад зорчих визны асуудал байсан байна. Тиймд цахим сүлжээгээр дамжуулан туслалцаа авч аялалаа үргэлжлүүлж байжээ. Харин түүний дараагын зорилго бол үлдсэн ганц тив болох Антрактидаар аялах юм байна. Хэрэв боломж олдвол энэ 2 дугаар сарын сүүлээр замдаа гарна гэдгээ хэлжээ.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийг хамгийн богино хугацаанд тойрсон анхны эмэгтэй  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй