Шууд

Ц.Шаравжамц Япончуудыг алмайруулжээ

2017-02-16 13:12:37

Монгол Улсын гавьяат тамирчин, сагсан бөмбөгийн эх орон АНУ-д тоглосон анхны тоглогч Ц.Шаравжамц саяхан Япон улсад зочлоод ирсэн билээ. Тэгэхэд нь Япончууд гайхах, хашгарах зэрэгцэн хүлээж авсан байна.

Тодруулбал тэрбээр алдарт өндөр П.Гонгороос хоёрхон сантиметр нам буюу 2 метр 11 см. Иймд түүний өндөрийг гайхаж, хамтдаа зураг хүртэл татуулсан байна.   

Ц.Шаравжамц нь Спорт, биеийн тамир хариуцсан төрийн том албаны элч төлөөлөгчийн хувиар дээрх улсад зочилж, Монголын баг тамирчдыг олимп болоод тивийн уралдаан тэмцээнд амжилттай оролцуулах тухай асуудлаар ажлын айлчлал хийсэн аж.

Айлчлалын хүрээнд тэрбээр Японы олимпийн сайд, хатагтай Т.Марукаватай  уулзахдаа "Саппоро-2017" Азийн өвлийн VIII наадамд оролцож буй Монголын  баг тамирчдыг нь тав тухтай орчинд байлгаж, бэлтгэл сургуулилт хийлгэх нөхцөлийг бүрдүүлж, дэмжихийг хүссэн байна.

Ш.Абэгийн Засгийн газар 2020 онд Токио хотноо Олимпийн наадам болохтой холбогдуулж Олимпийн яамыг шинээр байгуулж, Т.Марукава гэдэг эмэгтэй сайдыг томилсон.  Мөн энэ сарын 19-26-нд Азийн тивийн өвлийн спортын наадам Япон Улсын Саппоро, Обихиро хотод зохион байгуулагдана. 

Энэ жилийн наадамд манай шайбатай хоккейн баг тамирчид өрсөлдөхөөр Японд очоод байна.   

“Спорт хариуцсан энэ залуу Япончуудтай хэл амаа амархан ололцож, ярилцахад ч сонирхолтой дүр төрх болох нь анзаарагдав”  гэж  Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ч.Куланда өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. 

Япончуудыг алмайруулж, сонирхолтой дүр төрхөөрөө  амархан ойлголцож,  олон ажлыг амжуулж  яваа тэрээр “Ажлууд бүтээд сайхан байнаа...Очиж байгаад нэг мөсөн үүцээ дэлгэнээ” гэж “нүүр ном”-оороо мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Шаравжамц Япончуудыг алмайруулжээ  
Үзсэн: 426 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.113.xxx] 2017-03-20 12:22
Шараваа бүтэхгүй нөхөр
очироо [59.153.87.xxx] 2017-02-19 12:18
энэ нөхрийн үед монголын сагсчид дэлхий ,олон улсаас медаль байтугай ганц хожил ч авч чаддаггүй байсан өнөөдөр ман-ыг дагаж давхиж байгаад дарга болсныхоо хариуд м.энхболдын хүүхдэд сагсан бөмбөгийн холбоог авч өгөх гэж 60 гарсан хөгшин хүнийг зодсон байгаа юм.
Зочин [203.91.119.xxx] 2017-02-16 13:40
neg vge xed davtaj bichdiin
Зочин [202.21.106.xxx] 2017-02-16 13:19
ха ха Монголоос хоёр хөлөөрөө явдаг анааш ирэхээр их сонин сангдсан байх

Бидэнтэй нэгдээрэй