Шууд Chart

Зорчигч тээврийн нисдэг дроныг арабын нэгдсэн эмирт улсад ашиглаж эхэлнэ

2017-02-16 14:21:47

Дэлхийн хамгийн анхны зорчигч тээврийн нисдэг дроныг Хятадын дрон үйлдвэрлэгч Еханг компани 2016 онд АНУ-д зохион байгуулагдсан олон улсын өргөн хэрэглээний электрон төхөөрөмжийн үзэсгэлэнд анх танилцуулж байсан. Харин туршилтын нислэг хийх зөвшөөрлийг АНУ-ын өөрөө удирдах хэрэгслийн системийн интитутээс өгсний дагуу Арабын нэгдсэн Эмирт улсад анх удаа туршилтын нислэгийг хийж, амжилттай болжээ.

Хятадын Еханг компанийн зохион бүтээсэн энэхүү зорчигч тээврийн Еханг-184 зорчигч тээврийн нисдэг дрон нь 1,5 метрийн өндөртэй, 200 кг жинтэй, 1 хүний суудалтай, 100 хүртэл кг-ийн даацтай, цагт 160 км хурдтай, нэг цэнэглэлтээр ойролцоогоор 30 минут буюу 50 км-ийн хол зайд нисэх чадалтай дрон юм байна. 4G технологийг ашиглан энэхүү дроныг алсын зайнаас удирдана. За үнийн хувьд 130 орчим мянган еврогоор худалдаалагдах юм. Түүнчлэн далайн түвшнээс дээш 500 метрийн өндөрт нисэх бөгөөд Гүүгл мэйп дээр тэмдэглэгдсэн газар нь зорчигчийг хүргэж өгөх юм. Зорчигч нь мэдрэгч бүхий дэлгэц дээр зөвхөн өөрийн очихыг хүссэн газраа тэмдэглэхээс өөр ямар нэгэн үйлдэл хийх шаардлагагүй гэнэ.

Туршилтын нислэг амжилттай болсон учраас Арабын нэгдсэн Эмирт улс Еханг 184 дроныг зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн өнгөрөгч сард Израйлын Урбан астронаутикс компани цэргийн зориулалтаар ашиглах зорчигч тээврийн нисэгчгүй дроныг зохион бүтээсэн тухайгаа зарлаад байгаа. Хэрвээ туршилтын нислэг амжилттай болбол ирэх 2020 он гэхэд Израйл улс цэргийн салбартаа энэхүү нисэгчгүй дроныг ашиглах юм. Израйлын үйлдвэрлэж байгаа дроны хувьд 185 км цаг хүртэл хурдлах чадалтай, 500 хүртэл кг-ийн даацтай байх юм. Харин үнийн хувьд 14 сая америк долларын үнэтэй байх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зорчигч тээврийн нисдэг дроныг арабын нэгдсэн эмирт улсад ашиглаж эхэлнэ  
Үзсэн: 298 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.141.xxx] 2017-02-17 11:33
mongol oron har uhaanaar erdemtdee bish onoo margaashaa idehiin toloo taashaal hereggui munharch baina

Бидэнтэй нэгдээрэй