Шууд

"Хино" компани зах зээлээс 218 мянган ачааны машинаа эргүүлэн татна

2017-02-16 15:56:19

Япон улсын ачааны автомашин үйлдвэрлэгч Хино компани зах зээлээс 218 мянган ачааны машинаа эргүүлэн татах тухайгаа мэдэгдлээ. Учир нь тус компаниас 2006 оноос 2016 оны хооронд автомашины зах зээл дээр гаргаад байсан Хино Дутро болон бусад 7 загварт тоормос болон бусад эд ангийн  ажиллагааны доголдлоос болж ийнхүү эргүүлэн татах шийдвэр гаргажээ.

Энэ тухай Японы зам тээврийн яамнаас мөн мэдэгдэл гаргаад байгаа юм байна. Яамны зүгээс мэдэгдэж байгаагаар бол, Хино автомашины тормосны үйл ажиллагаа гэнэт доголдох, тормос барихгүй сулрах зэрэг яг нэг ижил доголдол тус компанийн үйлдвэрлэсэн машинаас хэд хэдэн тохиолдол илэрсэн учраас ийнхүү зах зээлээс эргүүлэн татахаар болсон тухайгаа тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн тоормосны үйл ажиллагаа доголдсоны улмаас 13 осол аваар гарсан тухай мөн мэдээлж байгаа. Өнгөрөгч 2013 онд л гэхэд, Хино ачааны автомашины тоормосны үйл ажиллагаа доголдож, машин зогсож чадалгүй байшин мөргөн зогсчээ.

Үүний улмаас нэг эмэгтэй хүнд бэртсэн тохиолдол мөн гарч байсан байна. Хино компанийн зүгээс ачааны машинуудаа татах арга хэмжээ авч байгаагаас гадна, тус машиныг хэрэглэдэг жолоочдоос тормос хэр ажиллаж байна, машины явах эд ангид ямар нэгэн доголдол өмнө нь гарч байсан талаар асууж, тодруулж, судалгаа явуулж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Хино" компани зах зээлээс 218 мянган ачааны машинаа эргүүлэн татна  
Үзсэн: 676 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй