Шууд

Эрэн сурвалжилж байсан этгээдүүдийг баривчилжээ

2017-02-16 17:02:38

Замын цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хоёр гэмт хэрэг илрүүллээ. Нийслэлийн Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Д.Даштогтох, цагдаагийн дэд ахлагч М.Энхтүвшин нар албан үүргээ гүйцэтгэж байх үедаа мал хулгайлах гэмт хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг илрүүлсэн байна. Хэнтий, Дорноговь аймгаас мал хулгайлсан гэх хэргийн сэжигтэн таван этгээд нь хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр Багахангай дүүрэгт зорчиж явсныг илрүүлэн, харьяаллын дагуу Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шилжүүлжээ.

Мөн “H.Sonata-4” маркийн авто машинд зорчиж явсан зорчигч Х нь жолоочийг авто машины суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулсан байсан хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд таслан зогсоожээ. Тэрбээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа уг хэргийг илрүүлж, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ. 


Эрэн сурвалжилж байсан этгээдүүдийг баривчилжээ   
Үзсэн: 294 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй