Шууд Chart

Туркчууд манай багийг хожлоо

2017-02-17 09:40:38

 

Ираны Керманшах хотод өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхэлсэн билээ. Шилдэг багууд уригдан оролцдог уг тэмцээний “А” хэсэгт АНУ, Азербайжан, ОХУ, Гүрж, “В” хэсэгт Энэтхэг, Иран, Турк, Монголын баг багтсан юм.

Монголын баг Энэтхэгийг 7:1-ээр хожиж, эхний хожлоо аваад байсан. Тэгвэл өнгөрсөн шөнө Туркийн багтай барилдаж, 5:3-аар ялагдав. Өнөөдөр манай баг хэсгийн сүүлийн барилдаанаа Ирантай хийнэ. Энэхүү барилдаан Улаанбаатарын цагаар 13:30-ээс эхэлнэ.

"В" хэсэгт Иран хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Турк, Монгол нэг хожил, нэг хожигдолтой удаалж буй. Харин Энэтхэг хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлд бичигдэж байна.

"А" хэсэгт АНУ-ын баг Оросыг 6:3-оор, Азербайжаны бөхчүүд Гүржийг 4:2-оор хожлоо.

"B" ХЭСЭГ:

МОНГОЛ - ЭНЭТХЭГ 7:1 /2017.02.16/

  • 57 кг: З.Занабазар - өрсөлдөгч нь барилдаагүй 1:0
  • 61 кг: Т.Тулга - Харфул Харфул 4:2
  • 65 кг: Б.Батмагнай - Бажранг Бажранг 3:1
  • 70 кг: Г.Мандахнаран - Амит Кумар Жанхар 4:3
  • 74 кг: Б.Анхбаяр - Хитендер Хитендер 8:7
  • 86 кг: П.Өнөрбат - Дипак Пуния 7:8 цэвэр ялагдсан
  • 97 кг: Ө.Батзул - Роублежит Сингх 14:6   
  • 125 кг: Н.Золбоо - Кришан Кришан 3:0

МОНГОЛ- ТУРК 3:5

  • 57 кг: С.Батболд- Сезарь Акгуль /цэвэр ялагдсан/
  • 61 кг: Э.Ням-Очир - Эрдоган Чингисхаан 2:4
  • 65 кг: Б.Батмагнай - Сефа Аксой 3:9
  • 70 кг: Г.Мандахнаран - Якуп Гор 6:0
  • 74 кг: Б.Анхбаяр - Ислам Килич 1:12
  • 86 кг: П.Өнөрбат - Селим Яшар-Кортоев 1:10
  • 97 кг: Ө.Батзул - Фарук Акон, 7:4
  • 125 кг: Н.Золбоо - Риза Йлдырым, 6:2
Нийтэлсэн: У.Баярсайхан

Туркчууд манай багийг хожлоо  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй