Шууд

Сонины онцлох мэдээний тойм

2017-02-17 10:03:49

2016 оны хоёрдугаар сарын 17-ны баасан гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонинд “Малын хөлийн татварыг сэргээе”, “Түүхэн өөрчлөлт, тоглоомон хот”, “С.Эрдэнийн баг ба бялууны хуваарилалт”, “Францын хүүхнүүдийг нохойн гуяар даллагч”, “Ж.Бат-Эрдэнэ: Цол олгодоггүй тул цагаан сарын барилдаан хамгийн шударга”, “Аянга мэт сэтгэлзүйч” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.

“Өдрийн сонин”-д “G-Time корпорацийн захирал Ж.Маратыг нисэх онгоцны буудлаас саатуулжээ”, “Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүмүүс нэр дэвших вэ”, “Ж.Үйлст: Таны ааш араншин хувь заяаг тань тодорхойлдог юм шүү”, “Сэнгэнэм намрын усан болор бороо шиг Э.Хархүү”, “Өмнөд Монголчууд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ” зэрэг мэдээлэл багтжээ.

“Зууны мэдээ” сонинд “АН хэндийд нүүгээд оччихов”, “Н.Баярмаа: Нора бол миний хамгийн хайртай дүр”, “Эх орны хил тайван байна”, “Д.Туваанжав: Малчдыг суурьшуулбал, төвлөрөл, утаа, агаарын бохирдол буурна”, “Франц ОХУ-д сануулга өгөв” зэрэг материал нийтлэгджээ.  

“Үндэсний шуудан” сонинд “ОУВС арилжааны банкуудын амбийцад анхааруулга өгчээ”, “Түмэн шувуутын баяжуулсан өндөг хорт хавдраас сэргийлнэ”, “Кино урлагийн оргил Оскар-2017”, “Үндэсний эрх ашигаар төрөө бэхжүүлэх нь” болон бусад мэдээлэл багтжээ.

“Өглөөний сонин”-д “Жагааг үлдээ буюу ханын наана, цаана”, “Ш.Раднаасэд: Өрийг иргэд бага төлж, идсэн хүмүүсээр нь төлүүлнэ”, “Эрэлийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банкны удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилтэй байв уу” зэрэг нийтлэл тэмдэглэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 317 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй