Шууд

Өсвөрийн цаначдын Өвөрхангайд өрсөлдөв

2017-02-17 10:11:17

Өсвөрийн цаначдын 2017 оны УАШТ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт энэ сарын 9-12-нд зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд 14 аймгийн 19 багийн 149 тамирчин 19 багц медалийн төлөө өрсөлдөв.

Монголын цанын холбооны ээлжит энэхүү тэмцээнийг зохион байгуулахад Бат-Өлзий сумын төр засгийн удирдлагууд болон ЕБС-иас ихээхэн дэмжлэгийг үзүүлсэн юм. Өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг улсын аваргын тэмцээнийг орон нутгийн иргэд идэвхтэй үзлээ.

Тодруулбал, 1000 гаруй үзэгч тэмцээнийг үзэж сонирхож, цанын спортын олон мастеруудыг төрөн гарсан алдартнуудаараа бахархаж байлаа.

Багийн дүнгээр Булган аймаг тэргүүлсэн бол Төв, Булган-2 баг эхний байруудыг эзлэв. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Д.Энхээ ажилласан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн цаначдын Өвөрхангайд өрсөлдөв  
Үзсэн: 270 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй