Шууд

Ким Чен Намын үхэлд сэжиглэгдэж байгаа эмэгтэйчүүд хоорондоо холбоотой байжээ

2017-02-17 11:01:24

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намын үхэлд сэжиглэгдэж байгаа эмэгтэйчүүд хэрэг гарахаас өмнө хоорондоо холбогдож байсан, мөн хэргийг үйлдэх үедээ зүсээ хувиргасан болохыг Малайзын цагдаа нэр мэдээлж байна.

Сэжигтэн этгээдүүдийн нэг нь өнгөрсөн лхагва гарагт баривчлагдсан бөгөөд Вьетнамын паспорттой байсан бол өчигдөр баривчлагдсан нөгөө сэжигтэн нь Индонезийн паспорттой байсан юм. Хэдийгээр тэд өөр өөр газраас баривчлагдсан ч хоёрдугаар сарын 2-нд Малайзад нэвтрэхээсээ өмнө бие биетэйгээ холбоотой байсныг нь тогтоогоод байна.

Мөн нэгийнх нь хуучин найз залууг ч баривчилжээ. Малайзын цагдаа тэдний паспортын дагуу нэмэлт мэдээлэл олох ажилд Вьетнам болон Индонезийн талтай хамтарч ажиллахаар болсон байна. Одоогийн байдлаар хоёр сэжигтэн этгээдийг баривчилсан ч байцаалтын талаарх мэдээлэл алга.

Сэжигтнүүдийн талаарх бас нэг мэдээлэл бол тэдний нэг нь хэрэг гарсан газраас 7 км-ийн зайд орших зочид буудалд байрлаж байсан бөгөөд буудлын ажилчдын хэлж байгаагаар тэрбээр анх урт үстэй байжээ. Харин хэргийг үйлдэхээр явахдаа үсээ тайрч, зүсээ хувиргасан болохыг нь буудлын өрөөний шалан дээрээс олдсон тайрсан үснээс харж болохоор байна гэж цагдаа нар хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Чен Намын үхэлд сэжиглэгдэж байгаа эмэгтэйчүүд хоорондоо холбоотой байжээ   
Үзсэн: 449 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй