Шууд

Хотын сурагчид 3, орон нутгийн сурагчид 7 хоног амарна

2017-02-17 11:13:55

Сар шинийн баяраар хотын хүүхдүүд шинийн 1-ээс 3-ны өдрүүдэд, аймаг сумдын сурагчид харин 7 хоногт амрана гэж  БСШУЯ-наас мэдэгдлээ. Мөн төрийн албан хаагчдын хувьд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна.

Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гарагт ажилдаа орно.


Хотын сурагчид 3, орон нутгийн сурагчид 7 хоног амарна  
Үзсэн: 187 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй