Шууд

АНУ-д "Цагаачидгүй нэг өдөр"-ийн хүрээнд олон аж ахуйн нэгж үүдээ барилаа

2017-02-17 13:04:44

АНУ даяар өчигдөр “Цагаачидгүй нэг өдөр”-ийн хүрээнд олон аж ахуйн нэгж, сургуулиад үүдээ барилаа. Учир нь АНУ-ын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хөгжлийг цагаачдын оролцоо, нөлөөгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хэрвээ тэд байгаагүй бол өнөөдрийн хөгжил, дэвшил ч байхгүй байх байсан гэдэг шалтгаанаар үүнийг мэдрүүлэхийн тулд ийм үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Энэ хөдөлгөөн Лос-Анжелесээс эхлээд Чикаго, Нью-Йорк хүртэл олон хотод өрнөсөн байна. Тухайлбал, нийслэл Вашингтонд 50 гаруй ресторан энэ өдөр ажиллаагүй бол Бостон, Сан Францискод ч мөн адил тооны ресторан, цайны газар, худалдааны төвүүд үүдээ барьжээ.

АНУ-ын батлан хамгаалах хүчний зүрх нь болсон Пентагон, Цагаан ордны өмнө орших Капитол Хилл дэх кофе шоп, ресторанууд ч эсэргүүцлээ илэрхийлэн, үйл ажиллагаагаа зогсоосон байна. Мөн Массачусетс дахь нэгэн урлагийн музей гадны цагаачдын урласан болон хандивласан бүх бүтээлийг хар даавуугаар хааж, үүнийг цагаачид бүтээсэн гэсэн бичиг хадсан байна. Хэрвээ АНУ цагаачидгүй болвол ийм л дүр зураг ажиглагдана гэдгийг улс орон даяар харууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д "Цагаачидгүй нэг өдөр"-ийн хүрээнд олон аж ахуйн нэгж үүдээ барилаа   
Үзсэн: 1532 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй