Шууд

АНУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд уулзлаа

2017-02-17 13:30:00

АНУ-ын шинэ засаг захиргааны ОХУ-тай баримтлах дипломат байр суурь ямар байх нь хоёр улсын Гадаад хэргийн сайдын уулзалтаас тодорхой болж эхэлж байна. Тодруулбал, үүрэгт ажилдаа ороод удаагүй байгаа Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон болон Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар "Их 20"-ын уулзалтын хүрээнд хоёр талт уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр ОХУ, АНУ-ын харилцааг сайжруулах ажлыг тодорхой хүрээнд хийж хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа харилцан илэрхийлсэн байна.

Германы Бонн хотод болсон энэ уулзалтад хоёр улсын Гадаад хэргийн сайдаас гадна Америкийн Батлан хамгаалахын сайд Жеймс Меттис оролцсон байна. Тэдний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Трампын Оростой харилцаагаа сайжруулах сонирхлыг Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон баталсан болохыг Сергей Лавров уламжиллаа.

Түүний хэлж байгаагаар талууд Ерөнхийлөгч Обамагийн үед хурцадсан хоёр талын харилцааны олон асуудлыг хөндөн хэлэлцсэн гэж байна. Гэвч Оросын эсрэг тогтоосон хоригийн талаар огт дурсаагүй байна. Харин хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт хэзээ товлогдох талаар сэтгүүлчид тодруулахад "Аль болох ойрын хугацаанд энэ уулзалтыг зохион байгуулна. Ер нь ойрын хэдэн сард АНУ, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах хэд хэдэн ажил төлөвлөгдөж байгаа" гэсэн юм.

Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн бас нэг сэдэв бол Ойрхи Дорнод, тэр дундаа Сирийн хямралыг зохицуулахтай холбоотой асуудал байлаа. Рекс Тиллерсон Астанад болж байгаа Сирийн яриа хэлэлцээг дэмжин оролцоно гэж мэдэгдсэн байна. Энэ уулзалтыг Турк, Оросын зуучлалтайгаар Сирийн сөргөлдөгч талуудын төлөөллийг бүгдийг хамруулан зохион байгуулж байгаа ч АНУ-ын талаас төлөөлөгч оролцохгүй байгаа юм. АНУ, ОХУ-ын дээд төлөөлөгчдийн энэ удаагийн уулзалт хоёр улсын цаашид баримтлах дипломат байр суурийн эхлэлийг тавьж байгаагаараа онцлог боллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд уулзлаа   
Үзсэн: 607 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2017-02-17 16:30
Сайхан мэдээ байна. Дэлхийн том гүрнүүд бие биедээ ойртож нягтарч л байвал ёстой "нуур амгалан бол нугас амгалан" гэдэг болой.
Зочин [103.26.193.xxx] 2017-02-17 15:05
Saihan medee bna. Ene 2 gurnii hariltsa saijrah n delhiin buh uls orond tustai. Ehnii eeljind Oirh dornodiin gehees urid 2 uls uur hoorondoo hariltsaaga neg mur saijruulah n chuhal.Daraa n busdin asuudald tustaigaar oroltsoh n zohimjtoi sanagdana.
Зочин [202.9.41.xxx] 2017-02-17 15:01
ашгүй дээ,хар сармагчингийн багийнхан харилцааг дэндүү муутгасан даа
Зочин [202.9.43.xxx] 2017-02-17 15:00
АНУ-ын зэвсгийн үйлдвнрийн эзэд л дургүйцэх байх даа.

Бидэнтэй нэгдээрэй