Шууд

"Монгол ухаан-Модоор урлахуй" үзэсгэлэн нээгдэнэ

2017-02-17 13:25:38

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей уламжлалт сар шинийн баярт зориулан "Монгол ухаан-Модоор урлахуй" үзэсгэлэнг Монгол түмнийхээ мэлмийг мялаан золгож байна.

Уг үзэсгэлэнд XIX-XX-р зууны үед Монгол хүний ур, ухаан шингэж модон урлалын 100 гаруй бүтээлийг музейн сан хөмрөгөөс дэлгэн толилуулна. 
Үзэсгэлэн энэ сарын 22-оос ирэх сарын 22 хүртэл гарах бөгөөд нээлтийн үеэр музейд хадгалагдаж буй модон эдлэлийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлаар нээлттэй харилцан ярилцах аж.

Мөн хэлэлцүүлгээс гарсан санал санаачлага дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг, мэдээлэл дамжуулан Монголын музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээн засварлагч мэргэжилтнүүд болон зочин эрдэмтэн судлаач нарын санал бодол тусгасан зөвлөмж боловсруулан музейн үйл ажиллагаанд тусгаж, модон эдлэлийн хадгалалт аюулгүй байдлыг хангах, бодит ажил болгоход гол зорилго оршиж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Монгол ухаан-Модоор урлахуй" үзэсгэлэн нээгдэнэ  
Үзсэн: 472 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй