Шууд

"Алдарт эхийн" I, II одонгийн материалыг өнөөдөр авч дуусна

2017-02-17 14:06:31

“Насны хишиг”-ээ авахаар хүлээж байгаа ахмадуудаас гадна, цагаан сарын өмнөх бас нэг хүлээдэг мөнгө бол “Алдарт эх”-ийн одонгийн мөнгө байдаг. Энэ оны хувьд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн "Алдарт эхийн" I, II одонгийн шинээр олгох ээжүүдийн материалыг өнөөдөр авч дуусна.

Одон авах ээжүүдийн бүрдүүлэх материалыг салбарын яамнаас гаргажээ.  

  1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл /хорооны Засаг даргаар цохуулсан байх/
  2. Алдарт эхийн I, II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет.
  3. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал гурван наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд гурваас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/.
  4. Бага хүүхдээ төрүүлээд бүтэн нэг нас хүрсний дараа алдарт эх одонг авах эрх үүсэх бөгөөд тухайн үедээ аваагүй эхчүүд хүүхдээ төрснөөс хойшхи лавлагааг архиваас авч баримтыг хавсаргана.
  5. Зургаан хүүхэд төрүүлсэн алдарт эх I зэргийн одон авах эхчүүд II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулах.
Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Алдарт эхийн" I, II одонгийн материалыг өнөөдөр авч дуусна  
Үзсэн: 549 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зая [66.181.160.xxx] 2017-02-20 19:36
Одонгийн мөнгө хэзээ буух вэ

Бидэнтэй нэгдээрэй