Шууд Chart

"Спирт үү, спорт уу" сэдэвт волейболын лигийн аваргаар Халхгол сумынхан шалгарлаа

2017-02-17 15:01:29

Дорнод аймгийн волейболын спортын хөгжлийн төлөө "Шидэт бөмбөг" ТББ-ын санаачилгаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эрүүл нийгэм” аяны хүрээнд “Спирт үү, спорт уу” сэдэвт сумдын волейболын лигийн тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Тэмцээний аваргын алтан медалийг Ц.Насанхүү эзэнтэй н.Мягмарсүрэн дасгалжуулагчтай Халхгол сумын баг тамирчид хүртлээ. Мөнгөн медалийг Ч.Батбаяр эзэнтэй Б.Билгүүтэй дасгалжуулагчтай Чулуунхороот сумын баг тамирчид, хүрэл медалийг Г.Ганчимэг эзэнтэй н.Батсайхан дасгалжуулагчтай Баян-Уул сумын баг тамирчид хүртсэн байна.
Шагналт дөрөвдүгээр байрт Ц.Баярцогт эзэнтэй Ч.Наранхүү дасгалжуулагчтай Чойбалсан сумын баг тамирчид оржээ.

Сумдын лигийн шилдгээр дараах тамирчид шалгарсан байна.

Тэгш тоглогчоор Чойбалсан сумын н.Лхагватөмөр,

Шилдэг дасгалжуулагчаар Халхгол сумын н.Мягмарсүрэн,

Шилдэг холбогчоор Халхгол сумын н.Дөлгөөн,

Шилдэг хамгаалагчаар Чулуунхороот сумын н.Ариунбат,

Шилдэг довтлогчоор Баян-Уул сумын н.Алтанбагана нар тус тус шалгарчээ.

Б.Отгонбавуу


"Спирт үү, спорт уу" сэдэвт волейболын лигийн аваргаар Халхгол сумынхан шалгарлаа  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй