Шууд Chart

Хяналт шалгалтын шинэ зааврууд батлагдлаа

2017-02-17 16:05:50

Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай этгээдийн газарт хяналт шалгалтын заавар”, “Үнэт цаасны компанийн үйл ажиллагаанд зайнаас хяналт тавих заавар”-ыг тус тус баталлаа.

“Үнэт цаасны зах зээл дээрх зохицуулалттай этгээдийн газар дээрх хяналт шалгалтын заавар”-т газар дээрх хяналт шалгалтын төрлийг хороонд цуглуулсан мэдээлэл, ирүүлсэн өргөдөл гомдлын тоо, зах зээлд учруулж болохуйц эрсдэл зэргийг харгалзан тодорхойлохоор заасан байна.

Түүнчлэн, шалгалтын төрөл бүрийн онцлог, хамрах хүрээг тогтоож өгсний зэрэгцээ хяналт шалгалтыг үр дүнтэй явуулахад шаардлагатай бэлтгэлийг хэрхэн хангах, шалгалтын цар хүрээ ямар байх, шалгалт нь заавал нэгдсэн шалгалт байх шаардлагагүй бөгөөд тусгайлсан чиглэлээр хийгдэж болох зэргийг тодорхойлсон байна.

Мөн шалгалтын ажлын хэсэг болон хорооны улсын байцаагчдын шалгалт хийхдээ баримтлах зарчим, үнэлгээ, дүгнэлтийг хэрхэн өгөх зэргийг заавруудаар нарийвчлан зохицуулсан байна.

Заавруудад зайнаас хяналт тавих хяналтын дүгнэлт болон газар дээрх хяналт шалгалтын тайланд тусгагдсан үнэлгээ, тайлангийн цар хүрээ, тэдгээрийг бэлтгэх хугацаа, илэрсэн зөрчлийг арилгуулах, хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.

Эдгээр зааврыг Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн зохицуулалттай байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд ашигладаг зайны болон газар дээрх хяналт шалгалтын заавар, “Дэлхийн банк”-ны “Korean Trust Fund” төслийн шугамаар хороонд ажилласан олон улсын зөвлөх Дэвид Вайтын боловсруулсан “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын удирдамж” зэргийг ашиглан боловсруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хяналт шалгалтын шинэ зааврууд батлагдлаа  
Үзсэн: 313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй