Шууд

Б.Адъяахүү: Тэвчээр хатуужлын талд би Б.Бат-Эрдэнэ аваргыг биширдэг

2017-02-17 17:06:24

Монгол Улсын начин Б.Адъяахүү Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэний талаар ярьсныг хүргэе.

-Та Б.Бат-Эрдэнэ аваргатай хэдэн удаа барилдсэн бэ?

-Заалны барил­даанд дөрвөн удаа барил­даад, бүгдэд нь унасан. 1998 онд өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд аваргатай таарахдаа “Нэгэнт дийлэхгүй юм чинь” гэсэн байдлаар сулхан очсон юм. Тэгэхэд аварга “Зүгээр ба­рилд” гээд жаахан занд­ран­гуй байдлаар хэлж бай­сан. Тэгээд би байдгаа­раа барилдаад юм болоо­гүй л унасан. Тэвчээр ха­туужлын талд би авар­гыг биширдэг. Хүн бяртай, мэхтэй байж болно. Харин тэвчээр хатуужил гэдэг бол гайхамшигтай чанар. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумьяа­базар, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гуравтай дараалан барил­дсан. Бөхчүүдийн хэлдэгээр бол гурвууланг “хялайл­гасан. Тэгсэн хэрнээ “Өөр барилдах хүн байна уу” гээд зогсч байж билээ. Өөрөөсөө 10 гаруй дүү гурван бяртай, мундаг бөхтэй гурваг цаш хэртэй барил­дааны бэлтгэл хийчихээд тийм байдалтай байсан нь гайхалтай. Хүн л юм чинь ядарч, цан­гаж байгаа. Гэвч огт тийм шинж гаргаагүй. Тэр чинь уг хүнээ агуу тэвчээртэй гэдгийг илтгээд байгаа хэрэг. 2005, 2006 онд УИХ-ын сонгуулийн тойр­гоо­р хэд хоног явж ирчихээд амрал­гүйгээр бөхийн бэлт­гэлдээ шууд орсон.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Адъяахүү: Тэвчээр хатуужлын талд би Б.Бат-Эрдэнэ аваргыг биширдэг  
Үзсэн: 333 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй