Шууд Chart

Архаг хууч өвчнийг эмгэн хумсны тусламжтай эмчилнэ

2017-02-22 09:43:50

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2012 оны судалгаагаар нийт хүн амын 40 сая орчим нь архаг хууч өвчинтэй гэсэн дүн байна. Тэдний 25.3 сая нь АНУ-ын иргэн байжээ. Тиймээс АНУ-ын эрдэмтэд архаг хууч өвчнийг эмчлэх аргыг эрчимтэй хайж эхэлсэн байна. Урт удаан хугацааны шинжилгээ судалгааны дүнд эрдэмтэд энэ өвчнийг ор мөргүй эмчлэх аргыг олж чаджээ. Энэ арга нь архаг хууч өвчнийг эмгэн хумсны хорыг ашиглан эмчлэх содон арга юм байна. Эмгэн хумсны 500 гаруй зүйл байдгаас хамгийн хортой нь газарзүйн гэгддэг шовгор эмгэн хумс юм.

Гантиг оройтой энэ эмгэн хумс нь дэлхийн хамгийн хортой 10 амьтны тоонд ордог бөгөөд гоёмсог оройгоороо олзоо урин дууддаг ба олз нь түүнд хүрэнгүүт хороо шахдаг. Хор нь тун хүчтэй бөгөөд 20-иос илүү хүнийг нэг дор хөнөөж чадна. Түүний энэ хүчтэй хорыг ашиглан удаан хугацааны аливаа хууч өвчнийг эдгээх судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд бий болсон эмчилгээний аргыг хулгана дээр туршиж үзсэн бөгөөд эмчилгээний үр дүн гурав хоногийн дотор илэрсэн байна.

Сонирхолтой нь, шовгор эмгэн хумсны хорноос шүүж авсан цэвэр уураг нь өвчин намдаагч хүчтэй эмийн найрлагад ордог юм байна. Судлаачдын тооцоогоор эмгэн хумсны хорноос ялгаж авсан уураг энгийн морфиноос 10 мянга дахин хүчтэй бөгөөд морфин шиг донтуулдаг сөрөг нөлөөгүй аж. Юта их сургуулийн Эрүүл мэндийн төвийн эрдэмтэн, професор Michael Mclntosh “Ужиг хууч өвчинтэй хүнийг эмчлэхэд төвөгтэй байдаг. Тэгвэл энэ өвчнийг өвчин намдаах замаар эдгээх, урьдчилан сэргийлэх шинэ арга замыг олсон” гэж Эрүүл мэндийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Архаг хууч өвчнийг эмгэн хумсны тусламжтай эмчилнэ   
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-13 13:47
Sex

Бидэнтэй нэгдээрэй