Шууд Chart

Б.Эрдэнэцэцэг

Монголын радиогийн редактор


Улсын хэмжээнд жилд 4500 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна

2017-03-12 11:08:23

Монголын радиогийн Даваа гарагийн Тэнхлэг хөтөлбөр “ Гэр бүлийн цаг” нэвтрүүлэг

“Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлэг нь  6 цагийн шууд хөтөлбөрийн дундаас хамгийн олон сонсогчиддтой эрэлт хэрэгцээтэй нэвтрүүлэг юм. Бид нэвтрүүлэгтээ мэргэжлийн сэтгэл зүйчийг урьж ярилцдаг.

“Сэтгэл зүйчийн цаг”  нэвтрүүлэг  гэр бүлд тулгамдаж байгаа асуудлууд болон, гэр бүлийн гишүүн бүрт хэрэгтэй мэдлэг  мэдээллийг сонсогчиддоо хүргэхийг зорьдог. “Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлэг  долоо хоног бүрийн даваа гарагт Монголын радиогийн 1-р сувгаар 16.05 минутаас 16 цаг 55 минут хүртэл шууд нэвтэрдэг. 3 сарын 6-ны дугаарт  “Эхнэрээ ойлгож, хайрлах нь ” сэдвээр “ Гэр бүлийн боловсрол” сэтгүүлийн эрхлэгч, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Болдухайн Оюун-Эрдэнэ оролцлоо.

Эхнэрээ ойлгож хайрлах нь...

-    Төрсний дараа  хэсэг хугацаанд хүүхдээ хараад  гэртээ сууж байгаа ээжүүдийн хувьд нөхөр нь өөрийг нь ойлгохгүй байх нь сэтгэлийн зовиур дарамт болдог.  Энэ үед нөхөр юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Эмэгтэй хүний сэтгэл зүй их өвөрмөц, эмзэг мэдрэмтгий юм шиг боловч цагаа тулахаар асар их хатуужил тэвчээртэй байдаг. Тэгэхээр эрэгтэйчүүд эхнэрээ ойлгохын тулд доорх таван онцлогийг мэдэж байх ёстой.

1. Нэг асуудлаас нөгөө асуудал руу их хурдан шилждэг, асуудлыг амархан мартдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн хувьд нэг хэвийн байдалтай удаан байж чаддаггүй.
2. Байгалаасаа сэтгэл зүйн хувьд өр зөөлөн, орчин тойрны зүйлсээ хайрлаж, халамжлах өгөгдөлтэй. Өөрөө хайрыг түгээж байдаг учраас бусдаас бас хайрыг авахыг хүсдэг.
3. Аливаа зүйлд өөрийнхөөрөө ханддаг бас өөрийнхөөрөө хүлээж авдаг.
4. Тухайн нөхцөл байдал гэхээсээ илүү эх хүний зөн мэдрэмжиндээ их хөтлөгддөг.
5. Байнгын санаа зовнилыг мэдэрдэг. Түгшүүрийн мэдрэмж өндөртэй учраас өмгөөлж хамгаалуулахыг сэтгэл зүй нь шаардаж байдаг. Иймээс хажууд нь байгаа эрэгтэй  энэ өвөрмөц онцлогуудыг мэдэж байх хэрэгтэй.

Цэвэршилтийн үеийн сэтгэл хямрал хамгийн удаан үргэлжилдэг

- Эмэгтэйчүүдийн сэтгэл зүй ямар үед хямралтай байдаг вэ?
- Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд өөрчлөлт явагддаг гурван үе байдаг.

1. Жирэмсэн байх үеийн сэтгэл зүйн өөрчлөлт.  Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ дааврын нөлөөгөөр их уян зөөлөн, гомдомтгой болдог.
2. Төрсний дараах хямрал. Ихэвчлэн гэртээ сууж байгаа бүсгүйчүүд өртдөг. Энэ нь хэвийн зүйлийг хүртэл хэвийн бусаар хүлээж авч сэтгэл зүй нь тогтворгүй болдог.
3. Цэвэршилтийн үеийн сэтгэл хямрал.
Тэгэхээр хосууддаа хандаж хэлэхэд таны эхнэр жирэмсэн байгаа бол эсвэл гурав хүртэл насны хүүхэдтэй бол сэтгэл зүй нь тогтворгүй эмзэг байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эмэгтэйчүүд олон зүйлийг сэтгэлдээ тунгааж, бодож  явдаг тул сэтгэл зүй нь тогтворгүй байдаг

-Залуус бие биендээ хайр халамжтай байхын тулд хамгийн чухал нь юу вэ?

- Өнөөдөр залуус хайртай дуртай гээд гэрлэх нь амархан болжээ. Дурлах гэдэг цаг хугацааны хувьд хурдан, анхны харцаар ч дурладаг гэж ярьдаг. Гэхдээ тэрнээс цааших үйл явц урт бөгөөд адармаатай. Гэрлэлт гэдэг бол үүрэг хариуцлага дээр тогттог. Тиймээс гэрлээгүй байгаа залуусдаа хандаж хэлэхэд хэн нэгний өмнө хариуцлага хүлээж чаддаг болсон цагтаа гэрлээрэй гэж хэлье. Харин гэр бүл болсон залууст хэлэхэд нэгэнт төрийн өмнө гэрлэлтээ батлуулаад гэр бүл болоод үр хүүхэдтэй болсон л бол өөр салах, буцах ямар нэг асуудал байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим залуус гэр бүлийн асуудлыг амархан төсөөлдөг болсон тал бий. Болохгүй бол салчихна гэж, энэ бодлоос болж гэр бүлийн асуудал хүндэрч байна. Нэгэнт бүтээгүй амьдрал хоёр дахиа ч мөн бүтэхгүй байх нь элбэг.

Улсын хэмжээнд жилд 4500 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна

/Улсын хэмжээнд жилд дунджаар 10 мянга гаруй гэр бүл гэрлэлтээ батлуулдаг гэсэн тоо баримт бий. Тэгвэл энэ нь гэр бүл болж байгаа залууст мэдээлэл, зөвлөгөө, тусламж ямар их хэрэгтэй байгааг харуулж байна. Ийм учраас бид “Сэтгэл зүйчийн цаг” нэвтрүүлгээрээ  долоо хоног тутам шинэ мэдээллүүдийг сонсогчиддоо хүргэж байна./

Сэтгэл зүйчийн цаг нэвтрүүлэг энэ удаа “Эхнэрээ ойлгож, хайрлах нь” сэдвээр ярилцлаа. Зочноор “Гэр бүлийн боловсрол” сэтгүүлийн эрхлэгч, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Болдухайн Оюун-Эрдэнэ оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр “Нөхрөө хүндэлж, хайрлах нь” сэдвээр ярилцах болно. Нэвтрүүлгээ 3 дугаар сарын 16-ны даваа гарагийн 16 цаг 05 минутаас Монголын радио 106,0 долгионоор хүлээн авч сонсоорой.

Нийтэлсэн: Б.Эрдэнэцэцэг

Улсын хэмжээнд жилд 4500 орчим гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.43.xxx] 2017-03-13 08:12
надад бол эрчүүдийн амьдралаа авч явах чадварыг нэмэгдүүлэх бас ухамсрыг нь дээшлүүлэх хэрэгтэй бхоо. Нөхрөө тэжээсээр залхаад салдаг гэр бүлүүд цөөнгүй бдаг шүүдээ. Ажилгүй арчаагүй архичин нөхрөөр яах юм бэ. Ачааны нэмэр шүүдээ. Гэр бүлээ хангалттай тэжээдэг нөхрөө эмэгтэйчүүд тэсээд тэвчээд л бдаг юмдаа. Би ч бас салмаар л бна. Орох оронтой бол салахад харамсаад бх юм алга. Архинд нугасгүй нөхрөө 20-н жил тэслээ. Ямар ч ирээдүй харагдахгүй бна.хүн шиг биш юмаа гэхэд сэтгэл санаа тайван байж бгаад үхмээр бна
Зочин [47.17.78.xxx] 2017-03-13 01:37
ene shunin tsagaar ajilladag baar restorannii toog tsuulj tend orj baigaa humuusiin shalguuriig undur bolgoh heregtei Nugu talaar golduu turiin alban haagchid ajil deeree iluu nuhur enhertei baidgaas bolj salalt ihsej ger bulees gaduurhi haritsaa gazar avch bgaa baij magadguiee Iimees 2 biyendee chin unench baih heregtei Busdiin nurur enhertei yavaldahgui baih heregtei sanagdaj bna Humuus yu gej bodoj bna?

Бидэнтэй нэгдээрэй