Шууд Chart

Майдар эргэх ёслол боллоо

2017-03-13 13:36:52

Хаврын тэргүүн сарын шинийн 16-ны билэгт сайн өдөр буюу гуравдугаар сарын 13-нд Увс аймгийн Дэчинравжаалин хийдээс Майдар эргэх ёслолыг зохион байгуулж, сүсэгтэн олноороо даган баяслаа.

Майдар бурхан нь энэрэл нийгүүсэл, эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн билэг тэмдэг ажээ. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг билгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.

 


Майдар эргэх ёслол боллоо   
Үзсэн: 843 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй