Шууд Chart

Хурд хүчний гайхамшиг Феррари 70 нас хүрчээ

2017-03-13 16:56:28

1947 оны гуравдугаар сарын 12 нд буюу 70 жилийн өмнө автомашин үйлдвэрлэгч Феррари компани анхныхаа машины хөдөлгүүрийг асааснаар, тус компанийн түүх эхэлжээ. Ферраригийн үйлдвэрлэсэн хамгийн эхний автомашин нь 1947 онд үйлдвэрлэсэн Феррари 125 С спорт загвар бөгөөд 1,5 литрийн багтаамжтай 12 цилиндр бүхий хөдөлгүүртэй тэрэг байв. Феррари тухайн үедээ уралдааны автомашиныг жишээ нь Милле Миглиад оролцож буй багуудад худалдан мөнгө олох зорилготойгоор үйлдвэрлэжээ.

Мөн дэлхий дахинд өөрийн сүр хүч, тансаг хэлбэрийн загвараа ганцхан эмблемээр таниулсан шар өнгийн дэвсгэр дээр давхиж буй Азарга тэр үеэс эхлэн төрөн гарсан байна. Феррари бол Италийн спорт загварын болон Формула нэгийн уралдааны авто хөлөг үйлдвэрлэгч хувьцаат компани юм. Энэ компанийн захиргааны төв байр нь Маранелло хотод байдаг юм. Анх уралдааны автомашины жолооч байсан Энцо Феррари тус компанийг 1947 онд үүсгэн байгуулж өөрийн нэрээр түүхэнд бичиж Ферраригийн түүхийн эхлэлийг тавьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хурд хүчний гайхамшиг Феррари 70 нас хүрчээ  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй